Э.Батшугар эх орондоо ирсэн даруйдаа л жүжигчин бүсгүйтэй амрагийн харилцаатай болсон гэх шуум дэгдэж байв. Удалгүй түүнийг жүжигчин Б.Янжиндуламтай болзох болсон талаар шуугилдаж эхэлсэн.
Гэсэн хэдий ч тэд өөрсдийн хайр сэтгэлийн холбоосоо олноос ихэд нууцалж байлаа. Харин өнгөрсөн наадмаар УИХ-ын гишүүн Э.Батшугар түүнийгээ олны өмнө ил гаргаж хайраа тунхагласан.
Хосууд өнгөрсөн амралтын өдрөөр албан ёсоор сүй тавьжээ. Жүжигчин бүсгүйн төрсөн өдрөөр ийнхүү хайраа баталгаажуулж хайртдаа гэнэтийн бэлэг барьсан энэ аж. Цэцгийн дэлгүүрийн эзэн тэрбээр цэцгэнд умбаад тун чиг жаргалтай байгаагаа сошиалдаа дуулгав.
Сэтгэгдэлүүд