энтертаймент

Дуучин Д.Болд: Би ГОМО биш …

0
“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд өөрийн цахим хуудаснаа хүйсийн чиг баримжааныхаа тухай тайлбар хийжээ. Цахим орчинд түүнийг ижил хүйстэн хэмээн тодорхойлсон удаа бий. Харин тэрээр энэхүү ярианд ийн тайлбар өгчээ.
Дуучин Д.Болд: Нэг танилтайгаа таараад буу халаад нэлээн ярьж суулаа. Элдвийн л юм ярьлаа. Урлаг спорт бизнес гээд болох болох болохгүй хөгжих хөгжихгүй гээд нэлээн л ярьлаа. Сүүлдээ бүр сошиалаар юу их яваад байгаа талаар ярьлаа. Тэр хүн маань асууж байна. “Таныг одоо гомо гээд хүмүүс бичээд байхын та нээрээ гомо биш биз дээ?” гэнэ ээ!!! Би хариуллаа. “Яг одоог хүртэл би эмэгтэй хүнийг хайрлаж, эмэгтэй хүнийг харахаар сэрэл мэдрэмж минь хөдөлж, одоог хүртэлх бүх дуу хөгжим минь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд зориулагдаж, зөвхөн эмэгтэй хүнийг хардаг, хайрладаг, догдолдог, намайг онгод минь хөглөөд, хөтлөөд дагуулаад явж байгаа ш д… Тэгэхээр би гомо биш байгаа биз дээ тээ?!…” л гэлээ… Өөр би одоо юу ч гэхэв дээ нээрээ. Эсвэл шинжилгээний бичиг гаргуулж болдог бол гаргуулаад нотариатаар батлуулаад, иргэний үнэмлэх шигээ байнга биедээ авч явах ёстой ч юм уу бүү мэд… Жич: Гомо хүмүүс та нар минь битгий намайг гомо гэж андуурч овоо хараандаа онилоорой. Би өөр хүн шүү… Д.Болд ийнхүү хэлэхдээ ижил хүйстнүүдийн эрхэнд халдаагүй болохоо мөн илэрхийлжээ. Түүнийг сонсогчид нь хошин мэдрэмж өндөртэй нэгэн хэмээн дүгнэх нь бий. Тиймдээ ч олон нийтийн сүлжээгээр явж буй энэхүү ярианд хөнгөн байдлаар дээрх тайлбарыг хийжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Элдвийн хараал ерөөл, гүтгэлгийг чинь бол тэсдэгээ, харин янхан нтр бол арай шүү!!!

Өмнөх нийтлэл

Имартын 4 дэх салбар хаана нээгдэх вэ?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент