энтертаймент

Аялагч Г.Ганхүүд 23 жилийн дараа Америкийн ВИЗ-тэй болжээ

Таны сэтгэгдэл
Аялагч Г.Ганхүүгийн өөрийнх нь яриагаар тэрээр 100 гаруй орноор аялсан гэдэг. Гэтэл өчигдөр “23 жил хүлээсний эцэст гарлаа даа” хэмээн Америкийн виз даруулсан зургаа өөрийн нүүр номондоо постолжээ. 100 гаруй улсаар хөндлөн гулд аялсан хүнд яахаараа Америкийн виз дардаггүй билээ гэж уншигчид гайхсан нь дамжиггүй. Зарим нь “Сүүлийн үед Оросыг муулаад байсан шагналаа авчээ” гэж дөгөөд авна лээ. Тэрбээр энэ талаараа “Smuggle хийгээд хар даруулсан” гэсэн утгатай зүйл бичсэн байна. Зам тээвэр, хөгжлийн сайд асан М.Зоригтын хэлснээр “2000 онд хүнд туслах гэж Америкийн хилээр хууль бус бараа оруулсан”-ыхаа төлөөсөнд 23 жилийн дараа визтэй “золгожээ”. Тэр нь чухам ямар хууль бус бараа байсан талаар хэн ч дурдсангүй. Ямартай ч АНУ-ын ЭСЯ-ны визний журам хатуурхахдаа тулбал 100 орноор аялсан хүнд ч хатуурхдаг юм байна. Визний журам нь 20 жилийн дараа зөөлөрсөн үү, эсвэл үнэхээр Оросыг муулсны төлөө дарсан уу гэдэг нь цаг хугацааны явцад тодорхой болох биз ээ.
471
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл