1993 онд намайг 13-тайд
Лам нар: Далай ламын сургуульд 54 хүүхдийн нэгд танай хүүг явуулна гэж гуйж ирэхэд
Аав: “Одоо Монголд Лам Нам хоёр хэрэггүй, Гал залгах хүүгээ би мэдье ээ! Хоол цай уугаад явцгаа!” гэсэн гэдэг
1998 онд 18-тай
Г.Хайдав багшаасаа СУИС-ийн урилга аваад очиход, Аав маань дуртайяа зөвшөөрч билээ.
Эцэг эх ер нь үрээ ямар замаар явахыг мэддэг бололтой.
1993 онд Энэтхэг явсан бол өдийд нэг газар баахан Хийд Дацан байгуулчихсан хуушуур малгайтай, бишгүүр цан болсон нөхөр, хүмүүсийн юу гэж байгаа утгын ойлгохгүй, гадаад Тангад үсгээр ном умшаад л яаж л яваа бол огт сэтгэлд буудаггүй юм аа… /Ямар сүржин нөхөр явах байсан бол/
Төвд номыг орчуулахаар Монгол дууны үг магтаал ерөөл л байдаг. Дуу гэдэг нь маани мэгзэм, ерөөл юм. Авиазүй нь эмчилгээ, сэтгэлзүйн засал юм.
Энэтхэг Балбад сураагүй ч Монгол уншлагаа Монголоороо сайн уншиж аялгуулсаар л явна. Миний тоглолт /хуралд/ их хүн татагдаж хурж ирдэгийг бодохоор Сайн уншлагатай, Монголоор, Монгол мэргэдийн авьяас ухаанаас ундарсан уншлага умшдаг хувраг байгаа биз.
Яг л зөв Тавилангаараа явж байгаа гэж боддог шүү!
Монгол Монголоороо өөрөөрөө нэн түрүүлээд байсан дээр дээ. Аав маань Хорвоогийн чин үнэнг өнөө ийм дампуурсан цаг ирэхийг, ингэж цаг нь олны оюун санаанаас арчигдаж дуусахыг 33 жилийн өмнө захиж хэлж байжээ…
Хүнд-итгэн чилээсэн: Самандын Жавхлан
Сэтгэгдэлүүд