энтертаймент

Жүжигчин Шүүдэрцэцэг: Миний сүйт залуу бол Э.Батхүү ах биш. Би чинь нөхөртэй хүн шүү дээ

0
Сүүлийн үед цахим орчинд жүжигчин П.Шүүдэрцэцэг болон жүжигчин Э.Батхүү нарыг хос хэмээн яригдах болсон. Учир нь жүжигчин бүсгүй нэгэн сошиал контентод өгсөн ярилцлагадаа сүй тавьснаа зарлаж “Би нөхөртөө анхны харцаар дурласан. Нөхөр минь миний 13 жил хүсч мөрөөдсөн хүн яг мөн… Бид ирэх жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярьсан.
Тэгвэл түүний хайрыг булаасан залуугийн эрэлд гарсан дагагчид нь сүүлийн үед зарим нэг эрэгтэйг түүний хайртад нэр дэвшүүлээд байсан бөгөөд энэ яриад жүжигчин Батхүү хамрагдаад авсан.
Харин энэ талаар жүжигчин Шүүдрээ нэгэн ярилцлага дундаа тайлбар хийж, шинээр гарч буй ХӨХ НУУР кинонд хамтран ажилласан гэдгээ зарлажээ.
Энэ талаараа ярихдаа, Тэр их инээдтэй юм болсон. Хүмүүс Э.Батхүү ах бид хоёрыг киноны маркетинг хийж байна гэж ойлгоод байсан. Үүнд ямар ч маркетинг байхгүй ээ. Миний сүйт залуу бол Э.Батхүү ах биш.  Би чинь нөхөртэй хүн шүү дээ. \инээв\ Яагаад хүмүүс сенсацилаад байна гэхээр ах маань манай киноны зургийн даргаар явсан юм. Манай зураг авалт сүлжээгүй газар болсон л даа. Тиймээс би сүлжээ оруулж шинэ зураг, бичлэг хийхийн тулд ахтай хамт сумын төв рүү их явдаг байсан. Хамт явах үедээ Э.Батхүү ахтай олон зургаа оруулсан л даа. “Ах аа, хоёулаа замдаа  бүжиглэж байгаа бичлэг хийчихье” гээд л би чинь янз бүрийн зүйл их сэднэ. Э.Батхүү ах “Тэгэхээр чинь сонин юм биш үү” гэхээр нь нэг удаа шалсаар байгаад бичлэг хийгээд оруулчихсан байхгүй юу.
Тэгээд дахиад сүлжээгүй байж байгаад ороод  ирсэн чинь хүмүүс “Cүйт залуу мөн үү. Баяр хүргэе, Аз жаргал хүсье” гээд хүчээр хос болгочихсон байгаа юм даа.  Тэгээд л олон нийт хүсэж байгаа юм чинь гээд бид хоёр жаахан тоглоом хийсэн бичлэг хийхээр хүмүүс их уурлаж байгаа. Манай нөхөр их хөгжилтэйгөөр хүлээж авсан. Намайг их ойлгож дэмждэгт нь их баярладаг даа хэмээжээ.
BLGT

Хөгжмийн зохиолч Б.Чинбат “Disney on ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ

Өмнөх нийтлэл

Сэтгүүлч Г.Одгарав: Нэг үнэн юм хэлчих үү? Лам хүүхдүүдийн хүчирхийллийн асуудалд яагаад нийтээрээ сэвэхгүй хойрго хандаж байна вэ гэхээр…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент