нийгэм

“Их Тэнгэрийн ам” цогцолборын гадна бие зассан БНХАУ-ын хоёр иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ

Таны сэтгэгдэл
БНХАУ-ын хоёр иргэн “Их Тэнгэрийн ам” цогцолборын гадна бие зассан талаарх мэдээлэл цахим орчинд гарч, олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Тэгвэл БНХАУ-ын хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ дагуу тухайн хятад иргэдийг тус бүр нь 10 мянган төгрөгөөр торгосон байна.
584
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл