нийгэм

GS25 дэлгүүрийн худалдагчийн биед халдсан Д.Нямаа нь залилангийн хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан уу

Таны сэтгэгдэл
“GS-25” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэйг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан.
Тэгвэл үйлчилгээний ажилтантай зүй бус харьцсан гэх иргэн Д.Нямаа нь  Боловсрол судлаачдын холбоо ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд  залилангийн хэргээр шүүхээс 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх мэдээлэл цахим орчинд ил болов. Энэ нь шүүхийн нээлттэй мэдээлэлд байсан аж.
Тодруулбал, жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх Улсын дээд шүүхийн шийдвэр 2013 оны зургадугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат зэргийг хуурамчаар үйлдэн 23 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүхээс ял сонсож байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг цагдан хоригдсон 474 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцсон учир жил орчмын өмнө суллагдсан аж. Шийхийн шийдвэрийн эндээс үзэх боломжтой.
557
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл