шар мэдээ

Хятад иргэдтэй архидан согтуурсан гэх асуудалд Ч.Хүрэлбаатар сайд ингэж тайлбар хийжээ

0

Оройн цагаар зоогийн газрын тусгай өрөөнд төрийн ажил хийж байна хэмээн сэтгүүлчид тайлбар өгсөн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын числэг өчигдөр цахим орчинд тараад буй билээ.

Сайд Ч.Хүрэлбаатар Хятад иргэдтэй паб-д үйлчлүүлж буй үйлдлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбон тайлбарласан. Тодруулбал: Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын талаар уулзалт хийж байна хэмээсэн.

Сайд Ч.Хүрэлбаатарыг “Төрийн ажлыг шөнө дөлөөр Сансарын паб-д Хятадуудтай сууж хийдэг болоо юу” хэмээн олон нийт хүчтэй шүүмжилж байна. Харин тэрбээр дараах тайлбарыг хийсэн юм.

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод тарахад үүдэнд сэтгүүлч асуулт асуухад нь хариулт өгчихөөд явсны дараа архи ууж, согтуурч, мөрийтэй тоглосон гэсэн гүтгэлэг явуулж эхэлжээ. Хариу өгье:

1. Монгол улсын чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын компаний төлөөлөлтэй өнөөдөр ордонд уулзаж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, манай 2 орны хамтын ажиллагааны талаар ярьж санал солилцсон.

2. Үүний дараа манай яам дээр Чөлөөт бүстэй холбоотой хууль эрхзүйн орчин, бодлогын талаар албан ёсоор танилцуулга хийж, асуултанд хариулсан байдаг.

3. Орой Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны албаны хүмүүстэй хамт арга хэмжээнд оролцож Монгол улсад хөрөнгө оруулах талаар албан бус яриаг өрнүүлж, Монголоо магтаж, монголчуудаа дөвийлгөж суусан.

4. Арга хэмжээнд би 1 цаг 30 орчим минут суухдаа юун архи дарс уух, тоглох, 2 орны хамтын ажиллагаа, айлчлалын талаар санал бодлоо ярьж байлаа.

Ийм л юм болсон. Ингэхэд үүнийг согтуурсан, мөрийтэй тоглосон гэж гүтгэж харлуулах нь арай хэтэрнэ ээ. Намайг муулах ч яах вэ? Муулуулаад, гүтгүүлээд, доромжлуулаад сурчихсан юм. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий дээ. Энэ АСУ.мн гэдгийг шүүхэд өгнө өө, арай хэтэрч байна. БНХАУ-ын элчин сайдын албаны хүмүүс ихэд гайхаж яагаад ингэж гүтгэж байгааг асууж байна лээ. Шүүхдэнэ ээ л гэл ээ. 2 улсын хооронд сэв суулгах юм болж байна хэмээв.

Харин энэ талаар asu.mn сайтын сэтгүүлч мөн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ,

Сэтгүүлч Урнаа: САЙД ХЯТАДУУДАД ДОЛИГНОЖ, ДУУЛАХЫГ ХАРДАГ АЗГҮЙ ХҮН ЮМ ДАА БИ

“Сайд тайлбар хийж, шүүхэд өгнө гэжээ.

Өнөөдөр 7 цагт Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар мөрийтэй тоглоомын ширээний ард Хятадуудтай сууж бна гэсэн мэдээлэл ирэв. Тал талаас мэдээлэл цуглуулаад очтол үнэхээр байж байдаг шүү.

11 давхарт буутал том найрын ширээн ард дуулалдаад орилолдоод сууж байсан. 10 давхарт сууцгааж дээшээ 11 давхар руу шатаар гарч вип өрөөнд мөрийтэй тоглохоор бэлдсэн байв.

Сайд өөрийн амаар макет үзүүлж Хятад хүмүүстэй хөрөнгө оруулах талаар ярьж, дуулж, долигнож байхыг хардаг би мөн АЗГҮЙ хүн юм даа. ХАРАМСАЛТАЙ ШҮҮ.

7 цагаас хойш 10.40 хүртэл тэд олуулаа найргиж цэнгэсэн дээ. Хаалгаа дотроосоо түгжсэн байсан тул хүлээж байгаад яриа авсан. Бүхэл бүтэн сайд хүн оройн цагаар найрын ширээнд найрлаад ямар тохироо, ямар наймаа хийсэн байх уу???

Манай улсад зарах юм нүүрснээс өөр байгаа юу?. Хятадын хөрөнгө оруулсан мөнгө яг МОНГОЛЫН ард иргэд рүү очих уу?. Монголын эдийн засгийг өөд татах уу?. МАН ынхан дээгүүрээ хувааж идээд өнгөрнө шд ээ. Хаана байна тэр өмнөх зээл, хөрөнгө оруулалт, том төслүүд чинь САЙД аа ????

Засгийн газрын яриа найрын ширээний ард хундагны үгтэй хамт ЯРИГДСААР… ард иргэдийн амьдрал өдөр өдрөөр муудсаар л байна. Энэ хоёр асар том ялгаа заагтай шүү. За ШҮҮХДЭЛЦЭНЭ дээ” хэмээн сэтгүүлч Урнаа цахим хуудсандаа бичжээ.

“Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг алдарт эхийн одон авлаа

Өмнөх нийтлэл

Камертон хамтлагийн гишүүн Ган-Эрдэнийн гэргий Алдарт эхийн одон авчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ