нийгэм

“SPARK DAY-2023” ТӨСЛИЙН УРАЛДААН БОЛНО

Таны сэтгэгдэл

Оюутнуудын ур чадварыг хөгжүүлж, ирээдүйн манлайлагч залуучуудыг мэдлэг, чадвараар нь дэмжих зорилготой “Spark day” төслийн уралдааныг ТЭСО Групп 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уралдааны хүрээнд төрийн болон хувийн өмчийн их дээд сургуулиудын оюутнууд баг бүрдүүлэн оролцож, менторуудтай хамтран ажиллана. Багууд хүнсний үйлдвэрлэл, экспорт, ногоон бизнес, аялал жуулчлал, технологи гэсэн үндсэн сэдвийн хүрээнд төсөл боловсруулах бөгөөд ялагч багийг көүчийн хамт “Бизнес аяллын эрхийн бичиг”-ээр урамшуулна. Мөн ТЭСО Группээс ажлын санал болон төслийн санхүүжилт авах боломжтой гэдгээрээ онцлогтой. 2022 онд зохион байгуулагдсан “Spark day” төслийн уралдаанд СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутнуудаас бүрдсэн баг ялалт байгуулж, Тайланд улсад зохион байгуулагдсан “Techsauce Global Summit 2022” арга хэмжээнд менторын хамт оролцсон бол ажлын санал авсан залуучуудын төлөөлөл өдгөө  ТЭСО Группийн салбар компанид амжилттай ажиллаж байна.

406
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл