нийгэм

Хуурамч холбоос илгээж 40 сая төгрөг залилжээ

Таны сэтгэгдэл

Фэйсбуук орчинд “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн групп”-т линк байршуулах эсхүл иргэний фэйсбуук хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн фэйсбуукийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фэйсбуукийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг сэжигтэй этгээдүүд нь иргэний фэйсбуукийн найзууд руу өмнөх бичсэн чатуудыг нь харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж мөнгийг нь бусдын дансыг ашиглан шилжүүлж авдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Уг этгээдүүдийн 52 иргэнийг хохироосон 40 орчим сая төгрөгний хохиролтой хэрэг Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдаж байна.

431
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл