Жүжигчин Г.Алтангэрэл: Би ч гэсэн нуулгүй л хэлэе.Угаасаа нуугаад байх ч юу байхав дээ.Солонгос оронд ажиллаад ирсээн нээх удаагүй 2сар болсон
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтэнд гэр бүл бат бөх байхыг билэгдэж хуримын ёс жаягаас харуулсан зохиомжид гал голомтоо бадрааж буй хосын дүрд тоглосон УДЭТ-ын залуу хос, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар тус нээлтийн дараа хуримаа хийж олны анхаарлыг татаж байсан билээ.
Нарны садан”, “Аав”, “Ану хатан”, “Хийморь” гэсэн дэлгэц, тайзны уран бүтээлд мэргэжлийн ур чадвар гаргаж ажилласан жүжигчин Алтангэрэл сүүлийн үед урлаг соёлын ажилтнуудын цалин хангамж хүрэлцэхгүй байгаа гэсэн сэдвээр мөн өөрийн дуу хоолойгоо ийн хүргэв.
Тэрбээр бичихдээ, Би ч гэсэн нуулгүй л хэлэе.Угаасаа нуугаад байх ч юу байхав дээ.Солонгос оронд ажиллаад ирсээн нээх удаагүй 2сар болсон ч тэнд байгаа монголчуудаа , хэдэн мянган км цаана байгаа эх орноо ч хөндлөнгийн нүдээр харлаа.
Тэнд улсын их хурлын гишүүн биш л бол бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс ажиллаж байна эрдэмтэн доктор, профессорууд,багш нар цагдаа,жүжигчин,бүжигчин,дуучин,хөгжимчин гээд…
Мэдээж амьдарлаа сайхан болгочих зорилготой хүмүүс Монголоос хөвөрсөөр л байна.Нэг талаараа гаднаас ирж байгаа валютын нөөц,амьдрал ахуй болгоно энтр гээд тоочоод байвал сайн тал байгаа ч нөгөө талаараа яагаад бид эх орондоо сайхан амьдарч сэтгэл хангалуун оршиж болохгүй гэж бодохоор л дотор харанхуйлах шиг…Миний хувьд их юм сурсан.
Жүжигчин хүн бүх л мэргэжлийг судлах ёстой гэж дотроо өөрийгөө тайвшруулна бас зорьсон төслөө хэрэгжүүлэх эхний хөрөнгөө өөрсдийнхөө хүчээр босгоно гэж бодож явсаар маш хурдан хоног хугацаа өнгөрсөн.Мэдээж залуу хүмүүс байна дунд нь аялаад амжсан. Сонгосон мэргэжил хийж байсан бүтээлүүд гээд л бодогдох нь хэцүү би чинь юу хийгээд байна гээд л,очоод яг надтай адил тэгж бодсон хүмүүс их байгаа нь мэдээж.Харин монголд ажиллаж байсан сарын цалинг 2өдөр ажилаад олох нь сайхан юм.Гэхдээ тэнд удаан ажиллах юм бол хурдан биегүй болно.Учир нь хамгийн хүнд ажлыг Монголчууд хийх юм тэнд олон гадаад хүмүүс ажилдаг ч тэр хүнд ажлыг бид л шуурхай сайн хийх юм.Гадны оронд ажиллаж амьдарч байгаа та нар минь хурдан зорьсондоо хүрээд эх орондоо ирж хүчээ өгөөрэй эрүүл мэндийг хүсэе. Нэгэндээ туслаж дэмждэг, монгол хүний сайхан чанараа гээгээгүй олон ах дүү нартаа амжилт хүсэе.
Нэг талаараа өөрсдийнхөө төлөө үр хүүхдийнхээ төлөө ,уран бүтээл хийхийн төлөө явж байгаа хойно хэндээ ч туньж ялархах билээ.Гэхдээ сайхан залуучууд маань гадагшаа яваад дуусахаар энд хэн үлдэх вэ яг үнэндээ улсын байгууллагуудын хүний нөөц тэр дундаа мэргэжлийн гэрлийн найруулагч ,тайзны машинист,зураач гээд олон мэргэжилд боловсон хүчин огт байхгүй болсон Нээлттэй ажлын байр зарлаад ч цалингаа голоод хүн ирэхгүй.
Хэдийгээр Монголд төдийгүй дэлхий дахинд хямрал нүүрлээд байгаа ч энэ тал дээр анхаарлаа хандуулахгүй бол нүүдэлчин ард түмэн минь нүүгээд дууслаа.Залуучууд ирээдүй хойч үе маань өнгөтэй байгаа сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэлүүд