нийгэмОнцлох

Ж.Бат-Эрдэнэ: Zarig.mn ийн буруу гарчгаар нэлээн баалууллаа

0
УИХ-н гишүүн Ж.Бат-Эрдэнэ амралтын өдрөөр хүнсний захуудаар ажиллах үеийн нөхцөл байдлын талаар яриа өгснөөр цахим орчинд олон нийтийн дунд нэлээд шүүмжлүүлээд авсан
Тэгвэл тэрбээр энэ талаараа дараах тайлбарыг бичжээ. Тэрбээр, Zarig.mn ийн буруу гарчгаар нэлээн баалууллаа. Ер нь ингээд түрүүлж дуугарснаа намнаад байх уу. Тэгвэл хэн гарч дуугарах юм бэ? 2019 онд юмны үнэ өслөө, ядуурал ихслээ, тодорхой арга хэмжээ авъя гэж хэлээд хөдөлцгөөгөөгүй. Арга барахдаа гэр хорооллоор явж дэлгүүрүүдийн хар дэвтрийг үзэж, таксинд явж ард иргэдийн үгийг сонсож ядуурал архидалттай тэмцье, ажлын байр нэмэгдүүлье гэж УИХ, гишүүддээ уриалсан. УИХ-ын танхимд бүгд инээлдээд өнгөрсөн. Такси хийж шоудлаа гэж намайг мөн адил сошиалаар гөвөөд өнгөрөхөд ТВ9-н Монгол комментын Билгээгээс тусад нь дэмжиж дуугараагүй. Тэгсэн мөртлөө амьдрал хүнд байна, ард түмний амьдрал муу байна гэж бүгд ярьцгаадаг. Саяын УИХ-ын даргын үүрэг даалгаврын дагуу захаар явсан хэдэн гишүүдийг мөн адил матарлаад дуусах нь. Үгүй шүү дуугарцгаана. Дуугарч ч ирсэн. Л. Оюун Эрдэнэ Ерөнхий сайд аа. Б. Жавхлан Сангийн сайд аа. Та бүхэн 2019 онд чуулганд намайг үг хэлж байхад хамт тохой залгаад сууж байсан нэг үеийн гишүүд шүү. Одоо та бүхэн эрх мэдэлтэй болцгоосон. АЖЛАА ХИЙЦГЭЭ – Ард иргэдийн чинь худалдан авах чадвар муудлаа арга хэмжээ ав. – Хүүхдийн мөнгөө жигд өг – Цалин тэтгэврээ нэм – Хил гаалийн хүндрэл авилгаа цэгцэл – Хүнсний хувьсгалаа хий – Мал аж ахуй, мах гурилын хангамжаа нэмэгдүүл – Өргөн хэрэглээний үнээ буулга

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын сонгууль 2024 ондоо болно

Өмнөх нийтлэл

Загвар өмсөгч С.Төгс ТӨГС БИЕ-э гайхуулсаар

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм