нийгэм

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ТА НАР ӨЧИГДӨРЖИН МИНИЙ ТООСЫГ ГӨВЖЭЭ

Таны сэтгэгдэл
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд өнгөрсөн амралтын өдөр зах, худалдааны төвүүдээр явж үнийн өсөлтийн судалгааг хийсэн.
Харин нийгмийн бодит байдалтай танилцаж, үнийн судалгаа хийсэн тэдний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүнсэндээ сард 200 мянган төгрөг зарцуулдаг” хэмээн хэлсэн нь олны эгдүүцлийг хүргэв. Өөрөөр хэлбэл тэрбээр амьдрал мэдэхгүй бас нэг гишүүнээр тодорлоо.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ талаараа “Эрхүүд байсан санагдчихлаа. Анх очоод ах нарт гөвүүлнэ. Маргааш нь хаана цугласан газарт нь яваад орчихдог байлаа. Тэгээд л учраа ололцдогсон. Та нар өчигдөржин миний тоосыг гөвжээ  Бичлэгт уг нь өөрөөр ярьсан юмсан”” хэмээн жиргэжээ.
437
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл