энтертаймент

Загвар өмсөгч О.Уянга олон улсын TOP MODEL болжээ

Таны сэтгэгдэл
Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан International Fashion Gala Show-2022 Олон улсын загварын шоунд Монгол улсаа төлөөлөн оролцсон О.Уянга олон улсын TOP MODEL 2022 шагналын эзэн болжээ Загвapынхан дундаа өндөр боловсролтойд тооцогддог топ модель бол О.Уянга. UBS телевизэд хөтлөгчөөр нэг хэсэг ажилласан. Сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн ч сургуулиа төгссөнөөс хойш ганц ч удаа ажиллаж байгаагүй тэр xvcлээ биелvvлсэн гэдэг. Гэхдээ тэр эфирт гаргахаас илүү загварын тайзыг сонгосон. Өдгөө Мэргэжлийн топ гэдгээ xapyулж яваа цөөхөн хэдэн сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр ихэр охидоо төрүүлээд хэсэг нам гүмхэн явсан.
Харин охидоо цэцэрлэгийн насанд хүргээд шууд л загварынхаа тайз руу эргэн орсон. Гоёл наадмаас эхлээд томоохон компанийн нүүр царай болсоор яваа. Тэрбээр өөрийн насны ханиа нас чацуу, зүс ойрхон Хэнтий аймгийс гаралтай энгийн монгол сайхан залуу хэмээн тодорхойлов. Амжилттай яваа эр хүний ард, сайхан эмэгтэй байдаг гэлцдэг. Тэгвэл хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурийг дүүргэн бие биенийхээ амжилтыг өнгөлж яваа гэр бүл аж.
2,193
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл