энтертаймент

The Weeknd-г дууриан ЯЛАГЧ болсон Gangbay Баянаа

0

Яг түүн шиг-2022 шоуны зургаа дахь дугаарт:                                     
Мишээл-Blackpink хамтлагийн дуучин Lisa, Наран-Prince, Чойжоо-Сарантуяа, Баярмаа-Missy Elliot, Эрка-Нандинцэцэг, Уянга-Cardi B , Зори-Хурд хамтлагийн дуучин Төмөрцог, Баянаа-The Weeknd гэсэн дүрд хувирах даалгавар авсан.

Монголын сор болсон шилдэг уран бүтээлчдээс эхлэн Kpop од, дэлхийн супер рэперүүдийг дуурайх сорилтыг давахын тулд найман оролцогч бүх хүч чадлаа дайчилсаар байна.
Ингэснээр тэдэнд өөрсдийгөө сорих дөрвөн дугаар үлдэж байна.Өнгөрсөн дугаарын ялагчаар оролцогч Баянаа 55 оноогоор тэргүүлж, ялагч болсон юм.

Яг түүн шиг 2022 шоуны зургаа дахь дугаарын ялагчаар Gangbay хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх шалгарлаа. Түүний хувьд Этиоп гаралтай, этгээд үст Канадын дуучин Weeknd-ийг бүтээж ялагч болсон юм.

Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн зургаа дахь дугаарын ялагч боллоо. Энэ дугаарт түрүүлнэ гэсэн бодол байсан уу?
Ялах боломжтой үзүүлбэр үзүүлэхийн тулд маш их хичээсэн. Өмнөх дугааруудаас илүү их хичээсэн, хөдөлмөрлөсөн гэж хэлж болно. Энэ дугаарын ялагч болно гэж зорьж, өөрийгөө тусгаарлаж үзүүлбэрээ бэлдсэн. Зорилгодоо үнэнч байж чадсанаараа түрүүлсэн гэж бодож байна.
Weeknd-ийг энэ улиралд гавьяат жүжигчин С.Наран дуурайсан. Өмнө нь ч манай уран бүтээлчид дуурайсан. Таны хувьд онцлог байх гэж хичээсэн зүйл нь юу вэ?
С.Наран эгчийн Weeknd-ийг дуурайсан бичлэгийг үзсэн. Түүний Weeknd дээр ажилласан туршлага, судалгаанаас нь суралцаж, хөдөлгөөний онцлог болоод дуулалтын талаар асуусан. Weeknd-тэй миний биеийн хэлбэр нэлээд ойролцоо байсан нь харагдах байдал дээр давуу тал болсон байх. Дуулалтын хувьд гэвэл миний хоолой басс баритон. Weeknd бол тенор хоолойтой. Тиймээс цээл тенор хоолойг гаргахыг их хичээсэн. Хичээл зүтгэл минь талаар болсонгүй.
Баянаагийн хувьд баззер үнэхээр хүнд таарч байх шиг. Хамгийн амаргүй нь хэнийг дуурайх байсан бэ?
Тийм ээ, үнэхээр хүнд байна. Ер нь бүгд л хэцүү байлаа. Хэн нэгнийг дуурайна гэдэг маш хэцүү зүйл. Яагаад вэ гэхээр өмнө нь би зохиолын дагуу өөр хүний дүрийг өөрөөрөө дамжуулж гаргаж байсан. Жишээлбэл, Ромео Жульетта жүжгийн Тибальт ч юм уу Ромеог гаргахдаа Хэрвээ би Ромео байсан бол гэж тоглож, тоглолтод зөвшөөрөгддөг байсан. Гэтэл одоо заавал ч үгүй яг тэр хүн шиг л байх ёстой болж байгаа юм. Үүгээрээ хэцүү гэх юм уу даа.
Уртын дуу сурах ч танд чанга даваа байсан байх. Өмнө нь дуулж үзэж байсан уу?
Уртын дуу өмнө нь огт дуулж үзээгүй. Энэ дугаар амаргүй байсан. Гэхдээ уртын дууг өөрийнхөө хэмжээнд чадан ядан дуулсан. Асар богино хугацаанд уртын дуунд суралцсан. Яагаад гэхээр “Зуны зугаа” тоглолтын бэлтгэлд орж, тусгаарлагдаж, бэлтгэл хийж байсан. Энэ дугаарт анхаарал хандуулахыг маш их хичээсэн ч яагаад ч чадаагүй. Ерөнхийдөө тоглолт руугаа түлхүү анхаарсан. Тиймээс дараагийн шатандаа амжилттай оролцохоо хүмүүст амласан пост бичсэн. Амлалтдаа хүрч чадлаа.
Өнгөрсөн дугааруудад таныг хамгийн их гайхашруулсан үзүүлбэрүүдэд аль үзүүлбэрийг нэрлэх вэ?
Яг түүн шиг шоуны энэ жилийн оролцогчид бүгдээрээ маш сайн дуулдаг. Хоолойны өнгө, интонаци хувиргац сайтай хүмүүс байсан учраас ямар ч дүрийг үнэхээр чадварлаг гаргаж байна. Бүх л оролцогчдын маань үзүүлбэрүүд үнэхээр гайхашруулж байна. Хэзээ ч төсөөлөөгүй үзүүлбэрийг бүгд ингэж гайхалтай бүтээж байгаа нь миний хичээх шалтгаан болж байна.
Оролцогчид өрсөлдөнө гэхээсээ илүүтэй сүүлдээ бүр нэгнээ шүтээд байх шиг. Шоуны оролцогчдоос хэнийг нь шүтмээр байна вэ?
Бүгдийг нь. Долоон оролцогчоо шүтнэ гэхээсээ биширч, хүндэлж байгаа. Төсөөлөөгүй ертөнцөөр аялуулж байгаа Яг түүн шиг шоу маань бидний хувьд хүний мэдэрч болох хамгийн гоё мэдрэмжүүдийг мэдрүүлж байна.
Яг түүн шиг 2022 шоуны онцлох зүйлийн нэг нь яалт ч үгүй үзэгчдийн хандлага байна. Шоу эхэлсэн цагаас сөрөг сэтгэгдэл болон хандлага олж харсангүй. Таны хувьд ч гэсэн энэ тал дээр олж анзаарсан зүйл байгаа байх?
Үзэгчид маш их дэмжиж байгаа. Сөрөг биш эерэг хандлагатай байгаа нь гоё. Гэхдээ нэг талдаа айдас төрүүлж байгаа. Эерэг хандлагыг нь нураалгүй, урмыг нь хугалахгүй дараагийн шатандаа илүү сайн оролцоно гэдэг бол маш том хариуцлага болж ирж байгаа юм.
Жүжигчний мэргэжил эзэмшсэний давуу тал танд яаж тусалж байна вэ?
Хөгжимт театрын жүжигчний мэргэжил маань яалт ч үгүй энэ шоутай уялдаатай. Тийм учраас ажиллаж буй үзүүлбэр бүртээ мэргэжлийнхээ онцлогийг шингээхээр анхаарч ажиллаж байгаа. Сурсан мэдсэн зүйл минь надад багагүй нэмэр болж байна.
Гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуайг дуурайсан үзүүлбэр үнэхээр үзэгчдийг бишрүүлсэн. Энэ дугаарын дараагаар үзэгчдээс их урам авсан байх?
Уран бүтээлч бидэнд үзэгчдэд таалагдах гэхээсээ илүүтэй уран бүтээлдээ л анхаарах ёстой гэсэн хүмүүжлийг олгосон байдаг. Тиймээс Д.Сосорбарам гуайг хийснийг хараад хүмүүс мннлах болов уу, сайлах болов уу гэхээсээ илүүтэй Би яавал түүнийг илүү сайн амьдруулах вэ гэж тал талаас нь хичээж хийсэн. Хийж буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж чадах юм бол хүмүүс үнэлдэг юм байна гэдгийг энэ шоу надад маш сайн ойлгуулж байна. Тиймээс цаашид энэ арга барил, замналаараа өөрийн бүтээлээ туурвина. Миний уран бүтээл хийх урмыг минь тaшyурдаж өглөө гэж бодож байна.
Дуучин С.Зоригт 3алуу уран бүтээлч бидний хувьд маш гоё шоу юм байна гэсэн. Таны хувьд олзуурхаж хүлээж авч буй зүйл юу байна вэ?
Яг түүн шиг шоу бол маш том боломж. Маш сайн сургууль ч гэж хэлж болно. Мэргэжлийн уран бүтээлч байх, эс байх гэдгийг тодоор ойлгуулж, aйлгaж байна. Дугаараас дугаар бүрт хариуцлага үүрүүлдэг, боломж болоод залуу уран бүтээлчдийн хувьд шинэ сургууль л гэж хэлмээр байна.
Фенүүдийн зүгээс ирж байгаа хамгийн гоё мессеж юу байна вэ?
Ирж байгаа мессежүүд бүгд үнэн байгаа нь маш гоё. Эхний үзүүлбэрээ үзүүлэхдээ тайзан дээр унахад бүгд л Унaсандаа битгий хapамсаарай, Маск нь ийм байлаа, тийм байлаа гээд чин сэтгэлээсээ миний талд бат зогсдог, намайг сонсдог фенүүд маань шоунд оршин тогтнох үндсийг тавьж байна.
Баянаагийн хувьд энэ зун залуустаа ямар бэлэг барихаар төлөвлөөд байна вэ?
Энэ зун миний хувьд залуустаа зориулаад кино, цомог гээд өөрөөсөө гарч болох бүхнийг гаргахыг хичээнэ. Маш олон талаас намайг харах болов уу гэж бодож байна.

Дуучин Анугийн ЗУРГАА дахь хүүхэд олны анхаарлыг татав

Өмнөх нийтлэл

Иргэн Ч: Укагийн тоглолтыг үзээд БYДYYЛЭГИЙН ШOК болоод гэртээ харьлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент