энтертаймент

Тpoллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү

0

Цap тaxлын улмаас хоёр жил гаруй тоглох эpхээ xaсуулж, гэртээ хopигдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий.

Тэгвэл ээж, аавууд болон энхрий бяцхан үрсдээ дуулгах сайхан мэдээ байна. Монголын хошин урлагт цэл залуухан атлаа бүтээлч, хөдөлмөрч байдлаараа хэдийнэ танигдсан “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны залуус “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Тpоллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Гайхамшигт циркийн үзүүлбэр, авьяаслаг уран бүтээлчдийн хөгжилтэй, хөөртэй тоглолтууд, үлгэрийн баатрууд, хүүхэд багачуудын үзэх дуртай “Хүн аалз” гээд олон олон сонирхолтой үзүүлбэрийг багтаасан адал явдалт шоу тоглолт үзэгч бяцхануудаа лавтай уйдаахгүй гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хэлж байна.

Тоглолтын бэлтгэл ажлын талаар “Эмоци” продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжав хэлэхдээ “Дүү нартаа хэзээ ч үзэж, харж байгаагүй олон гайхалтай зүйлийг үзүүлэхээр өдөр шөнөгүй бид бэлтгэж байна. Дэлхийд уран бүтээлээ толилуулдаг циркийн уран бүтээлчид энэ тоглолтод оролцож, та бүхэнд тоглолтоо сонирхуулна.  Мөн гурван гэр бүлийг азтанаар шалгаруулан тоглолтын билетээ гардуулахаар манай хамт олон шийдсэн.

Хүүхдийн баяраар сүүлийн хоёр жил багачууд маань тоглолт үзээгүй. Тиймээс маш сонирхолтой байна гэдгийг амлая. Аав ээжүүдийнхээ хүсэлтийг ч харгалзаж, тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэлээ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, дан ганц хүүхэд багачууд ч бус эцэг эхчүүд, гэр бүлээрээ дэлхийд гайхагддаг олсон дээрх алхалт, уран нугаралт зэрэг гайхалтай циркийн үзүүлбэрийг үзэх боломжийг тэд олгож байгаа юм. Дэлхийн олон улс оронд уран бүтээлээ хүргэдэг дэлхийн циркчид эх орондоо түр ирж, цар тахлаас хойш анх удаа тоглолтоо үзүүлж буй алтан боломжийг битгий алдаарай. Тэд тун удахгүй дэлхийг тойрох аялан тоглолтдоо гарахаас нь өмнө амжиж үзэх боломжийг энэхүү тоглолт бүрдүүлэх нь ээ.

Шоу тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 31-ны 17.00 цагт, зургадугаар сарын 01-ний 12.00, 15.00 цагт гуравхан удаа тоглогдох бөгөөд билетийг 1900-1950, ticket.mn сайтаар үнэгүй хүргэнэ.

Тоглолтод, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, монгол уран нугараачийн ур чадвар авьяасыг гайхуулж яваа “Монгол Aquaman” буюу Э.Лхагва-Очир, авьяаслаг, эгдүүтэй уран бүтээлч Жерри буюу Т.Бадамжав нар “Хүн аалз” ба хөөрхөн тролл бүсгүйн дүрийг бүтээж, гайхамшигт циркийн үзүүлбэр үзүүлэх бол хөгжилтэй Бээгий мөн этгээд донжтой тpoллын дүрийг бүтээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншигч та 91936767, 94945000, 89699910 дугаараас лавлаарай. Энхрий бяцхан үрсээ дагуулаад эргэлзээгүйгээр 13 дугаар хороолол “Монгол бөхийн өргөө”-г зориорой.

Таныг болон таны бяцхан үрсийг нэг ч хором уйдаахгүйгээр троллын ертөнцөд аялуулж, гайхамшигт циркийн үзүүлбэрээр aнгайтал гайхшруулах ажлыг нь харин шижигнэсэн залууст даатгаарай. Тpoллуудтай хамтдаа циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү.

Буянгийн Жагаа: Одоо л газар дaaхгүй дoлларын тэpбумтнууд болсон болохоос биш эднийг төpийн эpх мэдэлд хүрч чадаагүй байхад нь би хоол авч өгдөг байв

Өмнөх нийтлэл

Б.Цэцэг: Xүүxэд гэpтээ yнтaaд cэpээгүй! Энэ гvйснээс болсон vxэл биш… гэж яамны aлцaгнасан дapвалзсан хүүхэн хэллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент