энтертаймент

Дуучин Mrs.M Warner Music-тэй гэрээ байгуулсан АНХНЫ МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧ боллоо

0

Уран бүтээлчдийн мөрөөдөл болсон Warner Music буюу Warner Music Asia-ийн бүсийн Asiatic Records компанитай хамтран ажиллахаар болж, гэрээ байгуулжээ.


Mrs.M энэ оны дөрөвдүгээр сард Daughter of Khan буюу Хааны охин нэртэй дуугаа цацан, олны хүртээл болгосон юм.
Авъяаслаг, үзэсгэлэнтэй уран бүтээлч бүсгүйдээ АМЖИЛТ хүсье.

Daughter of Khan уран бүтээлийнх нь клипэнд спортын цөөнгүй тод од эмэгтэй тогложээ.

Тодруулбал, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, таеквондогийн улсын есөн удаагийн аварга Б.Намуун, сагсан бөмбөгийн тамирчин, Токиогийн олимпын тугч О.Хулан, боксын ДАШТ-ээс медаль авсан анхны монгол эмэгтэй боксчин, Гавьяат тамирчин М.Анхцэцэг нар тоглон, шинэ уран бүтээлийг нь чимэв.

Mrs.M шинэ уран бүтээлийнхээ талаар Би гадагшаа зах зээл рүү гарах зорилготой англиар дуу хийсэн. Дууны нэр нь Хааны охин. Монгол эмэгтэйчүүдээрээ бахархдаг учраас хүндэлж явдаг, бахархууштай хүмүүсээ үлгэр жишээ болгон оруулсан.

Дайчин, тэвчээртэй, мундаг байхаас гадна маш сайхан эмэгтэйчүүд ард нь байдаг гэдгийг монгол хатны хувцсаар гоёж харуулахыг зорьсон. Бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй, бас дайчин. Дууны продюсер нь Америктаа нэлээн мундаг хүн байдаг. Та бүхэн минь дэмжээд өгөөрэй, баярлалаа хэмээж байсан билээ.

“Хүүхдэд ээлтэй монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган болно

Өмнөх нийтлэл

Буянгийн Жагаа: Одоо л газар дaaхгүй дoлларын тэpбумтнууд болсон болохоос биш эднийг төpийн эpх мэдэлд хүрч чадаагүй байхад нь би хоол авч өгдөг байв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент