Чөлөөт түүхэнтертаймент

Жигшүүртэй урвагч эр

0

Уг эрийг Роберт Ханссен гэх бөгөөд 1944 оны 4-р сарын 18-ны өдөр АНУ-д төрж 1979-2001 оны хооронд АНУ-ын тагнуулын ерөнхий газарт ажилласан нэгэн юм. Тэрээр АНУ-ын бүх цаг үеийн нийгэмд хамгийн их аюул заналхийлэл учруулсан тагнуулчдаас эхний 3-р байранд явдаг нэгэн аж. Түүний эцэг нь Чикаго хотын цагдаа байсан бөгөөд эцэг нь хүүгээ тагнуулын ерөнхий газарт ажилд ороход хязгааргүй их баярлаж өөрийнхөө чадаагүйг хийсэнд нь урамшин хүн бүрт л гайхуулж байсан гэдэг. Улмаар 1968 онд католик шашинтай бүсгүй Боннитай гэрлэн шашны хатуу ёс жаягтай гэр бүл болж хүүхдүүдээ чанга хатуу хүмүүжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээлэл нь ТЕГ-т таалагдсан бөгөөд хувь хүнийх нь хувьд итгэж болон итгэл үнэмшлийг төрүүлсэн байна.

1

1987 оны 5-р сарын 14-ны өдөр ТЕГ-аас түүнд нэгэн чухал даалгавар өгсөн бөгөөд АНУ-ын бүхий л цөмийн зэвсгийн нууц материалууд ЗХУ уруу алдагдаад байгаа тул тус байгууллагад шигдсэн тагнуулыг олох ёстой болов. Ажиллагаа 2 жил үргэлжилсэн боловч тэрээр хэнийг ч олж чадаагүй тул өөр хүнд тус ажлыг хариуцуулжээ. Тун удалгүй 1990 он болж ЗХУ задран унах үед АНУ-ын ТЕГ бараг л ялалтын баяр тэмдэглэж байлаа. Гэвч тэр дунд ганц л хүн туйлын баргар байсан нь Роберт Ханссен байв. ЗХУ задрах үетэй зэрэгцэн тэрээр ажлаасаа чөлөө аван гарч хэсэг хугацаанд ОХУ уруу очин амьдарсан байдаг. Учир нь тэрээр 1979 онд ТЕГ-т элсэн орохоосоо өмнө буюу 1976 онд ЗХУ-ын нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллаж ЗХУ-ын талд ажиллахаар тангараглаж байжээ.

2

Тэрээр 22 жилийн турш АНУ-ын тагнуулын ерөнхий газарт ажиллахдаа нийт 1.4 сая доллар болон 2 сая доллартай тэнцэхүйц үнэт эдлэлүүдээр эх орныхоо цөмийн зэвсгийн байршлууд болон цөмийн цохилт өгөх байрлалууд, цагаа ордны хамгаалалтын зэрэглэлүүд, АНУ-ын нууц цэргийн ангиудын байршлууд зэрэг маш олон мэдээллүүдийг арилжсан юм. Түүнийг тэтгэвэрт гарсны дараа буюу хожим 2001 онд  АНУ-ын тагнуулын ерөнхий газраас Роберт Ханссенийг эх орноосоо урвасан болохыг нь тогтоож Виржиниа мужид орших хувийн эдлэнгээс нь баривчилсан байдаг. Түүнд АНУ-ын дээд шүүхээс цаазын ял оноосон боловч урвагч эр тасралтгүй амь гуйсан тул бүх насаар нь шоронд хорих ял оноожээ. Ханссен одоо 74 настай бөгөөд холбооны засан хүмүүжүүлэх ангид ялаа эдлэн хоригдсоор байгаа юм.

Халаалт хэзээ ирэх вэ?

Өмнөх нийтлэл

Азийн хатан Г.Оюунгэрэлийн “ХУРИМ“-ын гэрэл зургуудаас

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх