нийгэм

Илон Маск мэдээлэл технологийн Старлинк Сервисес Монголиа компанийг Монголд байгуулжээ

Таны сэтгэгдэл

Space X, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск  Старлинк Сервисес Монголиа нэртэй компанийг Монголд байгуулжээ.

Уг компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, Метро бизнес центр, 10 давхар, 1001 тоот хаяг дээр бүртгэлтэй байгаа бөгөөд гуравдугаар сарын 21-д байгуулсан байна.

Компанийн хувьцаа эзэмшигчээр Starlink Holdings Netherlands B.V. байгаа бол гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли хэмээх нэр бүртгэлтэй байна.

Нидерландад бүртгэлтэй Starlink Holdings Netherlands B.V. компанийн эцэг компани нь Starlink Satellite Services Corp бөгөөд түүний эцэг компани нь Space Exploration Technologies Corp буюу Space X юм.

Хиймэл дагуулын интернэтээр дэлхийг холбож буй Starlink компани өнгөрсөн гуравдугаар сард Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд байв. Филиппин нь Starlink сүлжээнд холбогдсон Зүүн өмнөд Азийн анхны орон болсон юм.

Starlink одоогоор дэлхийн бага тойрог замд 2000 гаруй жижиг хиймэл дагуул хөөргөсөн ба 30 орчим оронд үйлчилгээгээ нэвтрүүлжээ.

1,316
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл