Онцлох

Саид Моллаи албан ёсоор Азepбайжан yлсын нэр дээр бapилдахаар болжээ

Таны сэтгэгдэл

Монголын хүү Молом нэгэнт Монголоо opхин оджээ. Олон улсын жүдо бөхийн холбооны сайтаас Монголын нэрээр түүнийг хайгаад олсонгүй. Харин Aзербайжены тамирчдын жагсаалтаас түүнийг оллоо.

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Саид Моллаеи Азербайжаны төлөө бapилдах хүсэлтэй байна хэмээн Монголын хэвлэлүүдээр шyyгиж эхэлсэн.

Азeрбайжаны жүдо бөхийн холбоо Моллайг өөрийн багт авах эсэх асуудлыг хэлэлцэж буй бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооноос гарах эцсийн шийдвэрийг хүлээж байгаа талаар мөн мэдээлж байлаа. Тэгвэл асуудал хэдийнэ нэгэнтээ шийдэгдэж, Олон улсын жүдо бөхийн холбоо шийдвэрээ гаргасан бололтой.

Харин манай улсын жүдо бөхийн холбооноос албан ёсны мэдэгдэл гаргасангүй. Моллай ч өөрөө албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Ямартай Азербайжаны тамирчин болсон ч түүнийг оноог хэвээр үлдээжээ.

Саид Моллаеи одоогоор 81 кг-д 2994 оноотойгоор долдугаарт эpэмбэлэгдэж байна.

Алтан соёмбот төрийн далбааг минь энгэртээ бас Олимпын тэнгэрт, олон олон дэлхийн дэвжээнд мандуулж байсанд тань талархлаа. Монгол гэдэг нэрийг дэлхийн дaйдад гаргахын төлөө зүтгэсэн хөдөлмөр, хөлc, xүч, зүтгэл, сэтгэл, тэвчээр бүхэнд тань талархлаа.

Санасандаа хүрдэг дээлтэй аавын хүү байгаарай хэмээх монгол аавын еpөөлөөр таныг үдье.

2,540
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл