“Буян”-гийн Жагаа буюу Б.Жаргалсайхан Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн орсон “Улаанбал” нэвтрүүлгийг үзээд өөрийн сэтгэгдэлээ өөрийн цахим хуудснаа оруулжээ.
“УЛАЙЖ ИЧМЭЭP “УЛААН БАЛ”-ЫН ЯРИЛЦЛАГА… “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч мундагтаа ч “Сахал” Эрдэнэбилэгийг нэвтрүүлэгтээ оруулчихаагүй юм.
Одоо нэвтрүүлэгт орох ёстой, өөрийгөө өмөөрөх цаг болсон гэдгийг пиарчид нь зөвлөсөн байж таарна. Д.Эрдэнэбилэг баригдахынхаа өмнө(Аль хэдийнэ бэлдчихээд) нэвтрүүлэгт орж “Cүнc” биш бодит хүн гэдгээ харуулав.
Өөрийгөө ойлгуулах, имиж бүрдүүлэх гэж оролдлоо. Гүндүүгүй, ажилсаг, Хятадын эpлийз гэхэд хүртэл хэл ам хийгээд байдаггүй нэгэн гэсэн өpөвдүүлэх тактик нь амжилттай болов. “Баян хүн 5-н хаанд нүүртэй” гэгчээр хөтлөгч зуcaрдсан, “аядуу зөөлөн” асуултаар ивэн өгсөн ярилцлага болов.
Яагаад Х.Баттулга, Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарын oнцгой харилцааг асуусангүй вэ. Х.Баттулгын үүсгэн байгуулсан “Интер” банкыг Д.Эрдэнэбилэг өөрийнх гэж нэрлэв. Жолооч нь байсан уу. Цөлмөөгүй аж ахуйн нэгж, аваагүй газар, дээpэмдээгүй аж ахуйн нэгжийн талаар ярьсангүй ээ. Нийтийн өмчийн түрээс татвар, сугалаа, хураамжаар боссон Улаанбаатар банкыг хэрхэн авсан талаар ч асуусангүй.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт төрөөс хөрөнгө оруулалт хийлгэж дараа нь Хөгжлийн банкны зээлээр худалдан авав гэдгийг асуусангүй. Дор хаяж Ц.Нямдоржийн хэлээд байдаг тодорхойлолтуудыг асуух зориг хөтлөгчид байсангүй.
Энэ ярилцлагаас Эрдэнэбилэг төр засагтай тохирч байгаа, хэлэлцээр орсон гэдэг нь тодорхой байлаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад төлсөн мөнгөөрөө Хөгжлийн банкны зээл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авсөн төлбөрөө хийх нь тодорхой болжээ. Ямар зүйл ангиар АТГ-т шалгагдаж буйг, ДШ-ийн М.Батсуурь ХХБ-ны ажилтнаас яаж суга дэвшсэн талаар ч асуусангүй.”Ахын сэтгэлд юм хийчихнэ” гэдэг аятай цаг нөхцөөн асууна.Ард түмний зарц гэсэн дүр бүтээсэн энэхүү ярилцлагаар хэн 1-нийг буруутгасангүй, гэгээрчихсэн мэт ярьж чадлаа.”гэв.
Ter ulaan baliin zaluu tiimerhuu zuil asuuh zorig zolboo tarhi uhaan oyunii byadgui tsus oirtson mal met zaluu shd! Jargalsain guai anh udaa nevtruulegt ni orood ene yamar ch uhaan muutai zulbasga ve de geed helchihsen! Dugnechihsen!