Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы нөлөөнд байсан Польш улс дотроо үндсэн хоёр чиглэлд хуваагдаад байлаа. Польш улсын албан ёсны засгийн газар Их Британы нийслэл Лондон хотод байрлан үйл ажиллагаагаа явуулж Варшавт олон тооны зэвсэглэсэн хуучин офицеруудаас бүрдсэн партизаны армитай байв. Харин нөгөө талд ЗХУ өөрсдийн суртал ухуулгыг хийсээр коммунист итгэл үнэмшилтэй залуусын армитай болсон байлаа. Гэхдээ юу ч боллоо гэсэн байсан тухайн цаг үед Польш улсын бүх эрх мэдэл гагцхүү Германы гарт л байсан юм.
Тэгвэл дэслэгч Witold Pilecko бол Польшийн уудам тал нутгаас төрөн гарсан олон сайхан эх оронч эрэлхэг хөвгүүдийн нэгд зүй ёсоор багтах нэгэн аж. Тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл Их Британид байрлалтай Польшийн албан ёсны засгийн газрын төлөө үнэнчээр зүтгэсэн юм. 1941 онд армийн хуучин офицер эрд Лондон хотоос цахилгаанаар тушаал ирсэн нь Германы Аушвитцийн хорих ангид хоригдож тагнуулын ажиллагаа явуулах байлаа. Хамгийн гол нь Аушвитцд нэг орсон хүн зөвхөн утаа болж шатах зуухаар л гардгийг хүн бүх мэддэг байв. Гэсэн ч тэрээр зөвшөөрсөн юм.
Ийнхүү 1941 онд Аушитцийн хоригдол болон очсон тэрээр тэнд чухам юу болдгийг очоод 7 хүрэхгүй хоногийн дотор бүрэн мэдсэн байдаг. Гэвч түүнд оргох боломж гарахгүй байсан тул тохиромжтой цагийг хүлээсээр 1943 онд буюу бүхэл бүтэн 2 жилийн дараа тэрээр уг аймшигт хорих ангиас оргож Варшав хотноо ирж Лондон уруу мэдээлэл дамжуулсан түүхтэй. Хамгийн харамсалтай нь Польш улсыг ЗХУ Германчуудаас чөлөөлж Польшийн албан ёсны засгийн газрын бүх цэргийн хүч ялагдан бууж өгсөн тул түүнийг Зөвлөлтийн тусгай албаныхан олзолж коммунизмд нэн аюултай тагнуул гэх үндэслэлээр 1947 онд хэлмэгдүүлэн хөнөөсөн байдаг. Гэсэн ч түүний эр зоригийг өнөөдрийг хүртэл Польшийн ард түмэн магтан ярьсаар байдаг аж.
Коммунистуудад шүүгдэн зогсох мөч /1949/
Сэтгэгдэлүүд