улс төр

Д.Сарангэрэл: Яадаг юм, ардын хүүхдээс төрийн албанд зүтгэж болохгүй юу

0

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” гэж мэдээлсэн.

Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх нь Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/-ын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладагт байсан аж. Харин энэ талаар Сарангэрэл сайд өөрийн цахим хуудсаар ийм мэдэгдэл хийсэн юм.

Авилгатай тэмцэх газарт монгол хоёр залуу мэргэжилтэн,хэлтсийн дарга хийх нь ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй. Яадаг юм. Ардын хүүхдээс дээд боловсролтой,төрд 6-8 жил ажилласан жирийн 2 залууг төрийн нарийн бичгийн даргад санал болгосон.Сайд аа АТГ-аас тэр 2 хүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсэн болохоор тушаал гаргачихлаа гэсээр ТНБД орж ирсэн.Тэд туршилтаар ажиллаж байгаа.Энэ хугацаанд яаж ажиллаж байгааг яамаараа харж буй биз..Сэтгэлээр уначихсан ажлаасаа гаръя гэчихсэн явна хөөрхийс. Энэ 2 залуутай манай гэр бүл найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй.Сайхан сэтгэлт хүмүүсийн урмын үг,тус дэмээр би өдий зэрэгт хүрсэн.Ажил хөдөлмөр эрхэлж амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй олон олон залуусыг цаашид ч дэмжих болно.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өмнөх нийтлэл

Амьд үлдэх боломжгүй нөхцлөөс амьд гарсан Монгол эр

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр