нийгэм

Өдөртөө 22-24 градус дулаан /08*29/

Таны сэтгэгдэл

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, өмнөд хэсгээр 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 10-15 градус, өмнөд хэсгээр 13-18 градус,  өдөртөө  бүх нутгаар 23-28 градус дулаан байна.

657
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл