улс төр

Ц.Цогзолмаа сайдын дээд сургуулиудыг чанаржуулах зорилго хувийн сургуулийн эздийг “Уурлуулжээ“

0

100 хол давсан их, дээд сургуулийн тоог цөөрүүлж, чанаржуулах зорилго тавиад байгаа тухайгаа Боловсролын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Мөнгө л олж байвал бэлтгэсэн хүний нөөц нь шаардлага хангаж байгааг, төгсөгчид нь ажилд орж амьдралаа залгуулж чадаж буй эсэхэд анхаардаг их, дээд сургууль дэндүү цөөхөн болсонд эргэлзэх хэрэггүй биз. Гэтэл чанаргүй олон сургууль дунд хэдэн мянган оюутантай, тэр битгий хэл гялтайх ганц докторгүй атлаа  “Онгоцны нисгэгч”, “Тархины мэс засалч”, “Жүжигчин” мэргэжлээр элсэлт авдаг нь ч байна.

Хамгийн гол нь ихэнхи чанаргүй хувийн сургуулиуд улстөрчдийн бизнес гэдгийг бид бүхэн мэднэ. Чанарын шахалтад орсон эдгээр сургуулийн удирдлагуудын зүгээс удаа дараа шахалт, дарамт ирж байгаа тухай яамны удирдлагууд учирлалаа.

“Сайдыг огцруул” ,”Жагсаал цуглаан” гэдэг үгээр илэрхийлэгдэх эдгээр шахалт дарамтыг үл тоон “дээд боловсролыг чанаржуулах ажилдаа тууштай байгаарай”  хэмээн олон нийтийн зүгээс найдлага тавин хүлээж байгааг хэлэх юун.

Э.Сүрэн

Эх сурвалж: Sonin.mn 

Шинэхэн начин Ш.Дарханбатад дөрвөн өрөө байр, “Ланд-200“, 10 сая төгрөг бэлэглэлээ

Өмнөх нийтлэл

Есдүгээр сарын 1-нд ихэнхи нутгаар бороотой

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр