энтертаймент

Жүжигчин Б.Барслхагва Мөнгөн Мод наадмын ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН шагналын эзэн болов

1

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах Мөнгөн мод хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны нэгдүгээр сарын 23-нд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Тэгвэл тус наадам өнөөдөр /2022*03*23/ болж, шилдгүүдээ тодруулж байгаа билээ.

13 дахь удаагийн Мөнгөн Мод наадмын Тайз дэлгэцийн шилдэг жүжигчнээр Фантастик продакшний жүжигчин СТА Б.Барслхагва шалгарчээ.

Тэрбээр энэ удаагийн наадамд Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин төрөлд  МУГЖ Д.Ганцэцэг болон Драмын театрын жүжигчин Н.Баярмаа нартай өpcөлдөн тус шагналын эзэн болсон байна.

Тэрбээр энэ удаагийн наадамд БУРУУ ӨРӨГ киноны ОЛДОХ хэмээх залуугийн дүрээр нэр дэвшсэн юм.

Энэ киног үзсэн хүн бүрт Барсаагийн бүтээсэн энэ дүр хамгийн ихээр туссан бөгөөд үзэгчдээс ч маш сайн үнэлгээ авсан бүтээл болж чадсан.

Мөнгөн Мод наадамд оролцогчдын материалыг 2022 оны нэгдүгээр сарын 3-18-ныг хүртэл хүлээн авсан бөгөөд 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэж Соёлын яамнаас мэдээлж байсан юм.

Тэрбээр сэтгэгдэлээ илэрхийлэхдээ, Би энэ шагналд маш сайн жүжигчидтэй нэр дэвшин хүртсэндээ тун баяртай байна. Бас үүнийг авсандаа итгэхгүй л байна.

Түүнчлэн намайг дэмждэг хамт олон найзууд болон багш нартаа бүгдэд нь баярлалаа. Ялангуяа миний арыг бат найдвартай авч явдаг ХАНЬ-даа чухалчилан баярлалаа гэдгээ хэлмээр байна гэсэн юм.

Оpосын бaнкны машин Монголд явах болсон нь олны хараанд өртөв

Өмнөх нийтлэл

Н.Наранбаатар Мөнгөн мод наадмын Шилдэг ДУУЧИН боллоо

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Bayarmaa mundag daa,chahiyr hagalah l bolno!!!

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент