энтертаймент

“Ip Man“ киногоор бидэнд танил болсон ХонгКонгын жүжигчин Донней Еэн

0

Хонг-Конгын жүжигчин Донней Еэн ашиг орлого нэр хүндээрээ улсдаа төдийгүй дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг жүжигчин юм.

“Ip Man“ киногоор илүүтэй дэлхий нийтэд танигдсан Донней Ейн 1963 оны долдугаар сарын 27-ны өдөр төржээ. Өдгөө 55 настай жүжигчин маань эхнэр Cissy Wang болон охин Жасмин, хүү Жамес нарын хамт амьдардаг ажээ. Тэрээр 1984 онд анх “Drunken Tai Chi“ киногоор жүжигчний карьераа эхлүүлж түүнээс хойш өнөөг хүртэл кино урлагтай амьдралаа холбожээ.

Донней Еэн 55 настай хэдий ч өдөр бүр фитнессээр хичээллэж гадаад үзэмж, бие бялдартаа чамгүй анхаардаг гэнэ.

 

25 настай Донней Еэн 

55 настай Донней Еэн 

Үүний ачаар жингээ тогтмол 65 кг-аас хэтрүүлэлгүй барьж, эрүүл чийрэг байдаг гэжээ. Тэрээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд 1990 онд Leung Zing Ci-тэй танилцаж гурван жилийн турш болзсны дараа гэрлэсэн ч тэр жилийнхээ сүүлээр хосууд харилцаагаа төгсгөсөн байна. Тэд Jeff хэмээх нэг хүүтэй.

Үүний дараа Донней Еэн одоогийн эхнэртэйгээ танилцаж өнөөг хүртэл 15 жил хамтдаа амьдарч байгаа юм. Сонирхуулахад Донней Еэн эхнэрээсээ 18 насаар ах бөгөөд тэд хоёул 173 см-ын өндөртэй ч арга хэмжээний үеэр эхнэр нь үргэлж өндөр өсгийт өмсдөг учир нөхрөөсөө харьцангуй өндөр харагддаг гэнэ.

www.Seen.mn  

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18

  • 19

  • 20

Стив Жобс хувь хүнийхээ хувьд тийм ч сайнгүй эр байсан уу?

Өмнөх нийтлэл

Д.Сарангэрэл хүүгийнхээ жолоочоор ажиллаж байсан хүнийг ЭМЯ-ы Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент