энтертаймент

Жүжигчин Барсааг өөр талаас нь харуулсан БУPУУ ӨPӨГ-н дүр түүнд МӨНГӨН МОД авчирах уу

0

Монголын жүжигчид тэр бүр нэгнээ магтаад байдаггүй. Тэгвэл хэр баргийн зүйлийг таалдаггүй МУГЖ У.Урнаад залуу жүжигчин Барсаа буюу Б.Барслхагвагийн бүтээсэн дүрийн талаар нэгэнтээ ийн бичиж байсан билээ.

Жүжигчин хүн жүжиглэдэггүй…Тухайн зохиол дээр гарч буй дүрээр амьдардаг…Амьдрахын тулд оногдсон дүрээрээ өвчилж,дүрээ бодож,судалж,шинжилж ,гашилж байж бий болгодог…

Товчхоноор хэлбэл жүжигчин хүн ДҮР дээр ажилладаг гэсэн үг…Тэрнээс биш хэдэн үг цээжлээд,өнгө өнгийн хувцас сольж өмсөөд, сахал үс наагаад болчихдог юм биш л дээ…Зарим нэгэнд амархан юм шиг санагддаг жүжигчний арга ажиллагааны нарийн ширийнийг мэргэжлийнхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа…

Эcpэг дүр… хийх юмтай баялаг,нарийн ажиллагаатай,ихэнх жүжигчид эcpэг дүрд тоглож өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг…

Зүрхний хилэн киноны Барсаагийн дүр ажиллагаа сайтай, анхаарал татахуйц болсон бол Буруу өрөг киноны дүр үнэхээр өссөн,хөгжсөн,сайн ажилласан дүр болжээ…

Ихэвчлэн эcpэг дүрд материал тохирдог жүжигчин хүн хэд хэдэн кинонд эcрэг дүрд ялгаатай тоглох нь тийм ч амар биш… Тухайн жүжигчнээс асар нарийн мэдрэмж, ухаан,тооцоо, тактикийн асуудалтай тулгардаг… Барсаа маань залуу жүжигчиддээ үлгэр дууриал болохуйц чамбай жүжигчин юмаа… Киног нь үзлээ… Эcpэгээс эерэг рүү шугамтай сайн дүр… хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Энэ киног үзсэн хүн бүрт Барсаагийн бүтээсэн энэ дүр хамгийн ихээр туссан бөгөөд үзэгчдээс ч маш сайн үнэлгээ авсан бүтээл болж чадсан.

Тиймдээ ч энэ сарын 23-нд болох Мөнгөн Мод наадмаас ШИЛДЭГ жүжигчний шагналыг авна гэдэгт итгэлтэй байгаа хэмээн мэргэжил нэгт андууд нь ч ам сайтай байгаа аж.

Сонирхуулж хэлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам-ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг Мөнгөн мод наадам энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах Мөнгөн мод хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны нэгдүгээр сарын 23-нд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл тус наадам энэ сарын 23-нд болж, шилдгүүдээ тодруулахаар болжээ.

Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг тодруулна.

Оролцогчдын материалыг 2022 оны нэгдүгээр сарын 3-18-ныг хүртэл хүлээн авсан бөгөөд 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэж Соёлын яамнаас мэдээлж байсан юм.

Фото: Тайз, дэлгэцийн жүжигчид ижилсээд гaл гapгaнa

Өмнөх нийтлэл

Гурван хүүтэй жүжигчин Г.Чулуунцэцэг охинтой болжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент