энтертаймент

Монголын бүжгийн тэргүүлэгч хэмнэл “Silence White” 13 дах жилдээ

Таны сэтгэгдэл

Монголын бүжгийн тэргүүлэгч хэмнэл “Silence White” 13 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Залуусын хүсэн хүлээдэг “Silence White” бүтэн нэг үеийг ардаа үдэж 12 жилийн турш бүжгийн хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдэл  төрүүлж, гаднын аялагчдад үндэсний хэв маяг, соёл урлаг бүхий санаа шийдлийг сурталчлан таниулсаар ирсэн.

Бидний амьдрал тойргоос тойргийн хооронд хөвөрч, өнгөрснөө ардаа үлдээн шинэ эхлэлтэйгээр урагш алхдаг. Тиймдээ ч бид уг утга санаанд тулгуурлан шинэ эхлэл шинэ эринийг “Silence White 2018 New Circle” агуулга дор “Zaisan Hill” Event hall-ын дотор заал болон гадна гэсэн хоёр өөр агаар мандалд орчин цагийн хөгжмийн хэмнэл, тайз дэлгэцийн интерактив хослолыг хүргэхээр ажиллаж байна.

Орчин үеийн эрч хүчтэй, хөгжимд хайртай залуус та бүхэнтэйгээ 2018.08.24-ны баасан гаригийн үдэш “Silence White” 13 дах жилдээ уулзацгаая. Цагаан хувцсаа өмсөөд бүжгийн хэмнэлийг мэдрээрэй. Улаанбаатарын хэмнэлийг эвдэж хөгжимд дурлагч та бүхэн нэгдэхийг урьж байна. Тасалбарыг https://shoppy.mn/
https://www.candy.mn/  худалдаална.

661
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл