нийгэм

Чинээлэг хөтлөгч Г.Анхбаярын эхнэрээ гайхшируулсан дэндүү чамин хуримын зар

0

“MCS”-ийн Ж.Оджаргалын эгчийн охинтой гэр бүл болж, үрийн зулай үнэрлэсэн хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр 2018 онд хуримын зар дуулгаж байсан билээ.

Залуу хосууд “Будда виста”-д өрх тусгаарлаж, шинэ тавилга сэлтээ цуглуулж явсан нь саяхан.

Монголын хамгийн их үзэгчтэй телевизийн хамгийн өндөр рейтингтэй хөтлөгч Г.Анхбаяр реклам, сурталчилгааны урилгад дарагдаж, тэднээсээ шилж сонгон, дүр төрхийг нь бүтээдэг гэдэг.

Гэргий А.Дөлгөөнийгөө хүртэл Хас банкны сурталчилгаанд тоглуулж амжсан гэхээр эрхэлдэг ажил, мэргэжлээ гэр бүлийн хүндээ гайгүй сайн ойлгуулсных байх.

MCS-ийн Ж.Оджаргал нагац дүүгийнхээ хуримыг нижгэр тэмдэглэх нь мэдээж. Хамгийн өндөр ханштай, орлоготой Анхаа ч аль байдгаа зориулах нь тодорхой.

Ямартай ч намрын эхэн сарын найр хуримын давалгааг MCS эхлүүлэхээр гадаад, дотоодоос ганган чамин гэсэн бүхнийг цуглуулж байгаа бололтой.

Тэрбээр А.Дөлгөөн гэх бүсгүйтэй гэр бүл болсон бөгөөд Хөтлөгч Г.Анхбаяр хуримын урилгаа сонин адил хэвлүүлж, тухайн “Хуримын өдрийн сонин”-д гэргийтэйгээ анх танилцсан түүх болон, хайрын дурсамжуудаа бичиж, хуримын товоо зарласан байна.

Хуримын урилга ийм содон байсан бол Г.Анхбаяр, А.Дөлгөөн нар хурим хүн бүрийн мөрөөдлийн гэмээр содон, сонирхолтой байсныг хуриманд уригдсан зочид онцолсон байна.

Дэнжийн мянгад мах зардаг байсан бяцхан охиноос Монголын хамгийн баян эмэгтэй болсон түүх

Өмнөх нийтлэл

Л.Өлзийтөгс:Охин минь миний ээж хорвоогийн хамгийн хөгжилтэй ээж” хэмээн биччихсэн, найзууд болохоор “Хүүхэд шиг” хэмээн тодорхойлчихсон

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм