ZOX.MN – Цагдан хорих 461 дүгээр ангид 73 хоног саатуулагдаж байгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг АН-ынхан эргэж очжээ.
АТГ-аас Оюу Толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэргээр Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цагдан хориод байгаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 15-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сургах шийдвэр гаргасан. Уг хугацаа энэ сарын 15 -нд дуусна.
Нийт 73 хоног саатуулагдаад байгаа Б.Бямбасайхан нь АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн бөгөөд өнөөдөр намынх нь эмэгтэйчүүдийн төлөөлөл эргэж очжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа твиттер хуудастаа “АН-ын ҮБХ-ны гишүүн Бямбасайханыгаа намын эмэгтэйчүүдээ төлөөлж 461-р ангид очиж эргэлээ.Бүгдэд нь баярлалаа гэж дамжуулаарай гэсэн шүү.Бид түүнийг шударга,зарчимч зөв хүн гэдэгт итгэдэг” хэмээн жиргэсэн байв.
Г.Билгүүн
Сэтгэгдэлүүд