Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб ТББ-аас санаачлан зохион байгуулдаг Tэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний хоёрдугаар уралдаан 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулагдаж Үндэсний ялагч, тэргүүн титмийн эзнээр Б.Лхамсүрэн шалгарсан юм.
Тэгвэл тус тэмцээний ялагч Б.Лхамсүрэн 2022 оны 10 дугаар сард Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хотноо зохион байгуулагдах Miss Wheelchair World олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор дэлхийн улс орнуудаас шилдэгийн шилдэг 25 бүсгүйд шалгараад байна.
Түүнийг дэмжин ажиллаж буй Бриллиант клуб ТББ болон Үндэсний ялагч, сайхан бүсгүй Б.Лахмсүрэнд цаашдын олон улсын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
Сэтгэгдэлүүд