энтертаймент

Дуучин Наагийгийн НЭГ САЯ төгрөгийн үнэтэй ТАНСАГ тоглолт

Таны сэтгэгдэл

Улсын филармоны гоцлол дуучин Наагийг жазз хөгжимд дурлагчид андахгүй. Тэрбээр удахгүй тохиох ХАЙРЫН БАЯР-г тохиолдуулан фэнүүддээ зориулж Valentine’s Night нэртэй нэгэн гайхалтай үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр зэхжээ.

Энэ удаагийн гайхалтай үдэшлэг зөвхөн 40 хосод зориулсан сюрприз дүүрэн үдэш болно гэдгээрээ онцлог юм.

Тодруулбал,  On’n Off Production -нд хоёрдугаар сарын 14-нд болно. Тасалбарын хувьд НЭГ САЯ төгрөг бөгөөд энэ нь зөвхөн НЭГ ХОС нэг ШИРЭЭН-д сууж хамтдаа хайрын баярын гайхалтай үдэшлэгт оролцох юм.

Тус арга хэмжээнд дуучин Наран, Баярцэцэг болон Сүпер зочин дуучид ирэх бөгөөд үдшийн турш амьд хөгжим эгшиглэнэ, мөн гайхалтай үдшийн зоог, уух зүйлсээр та бүхнийг дайлж нэгэн сайхан дурсамжийг үлдээх юм.

ЗӨВХӨН ХОЁУЛХАН-аа нэг ширээнд сууж ХАЙРТТАЙГАА өнгөрөөх хамгийн гоё үдшийг ВАЛЕНТИН-ий өдрөөр бэлэглэхээр дуучин Наагий бэлтгэл ажилдаа оржээ.

826
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл