Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал дөнгөж сая Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хурлаар З.Баянсэлэнгийг гэм буруутай гэж үзсэн. Улмаар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл 2 дахь хэсгийг үндэслэн Болортуяад тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин, Баянсэлэнгэд 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулжээ.
Өөрөөр хэлбэл тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг байсан бөгөөд экс сайдыг 19,200,000 төгрөгөөр торгосон байна.
Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн билээ. Уг 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн групп” ХХК-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэлүүд