зөвлөгөө

Энэхүү тарнийг өдөрт заавал нэг удаа уншиж байгаарай. Тэгвээс орлогын үүд нээгдэж, эд баялгаар хэзээ ч тасрахгүй.

0

Яа Виви Вуди Вудда Гамарагима Сама Вади Сарва Висиди Гүрүнирэ ГаруЭд баялгийн охин тэнгэр Норжинлхамын дотоод зүрхэн тарни. Та орлогын үүдээ нээхийг хүсвээс энэ тарни үүнийг өглөө бүр уншаарай.Ум Марзэ Мам Суу Хаа Осоржамаа Эд малын гарзгүй энх тунх, амар амгаланг хүсвээс унтхийнхаа өмнө уншина.

Мөнгөтэй холбоотой аливаа үйлдлийг хийж эхлэхийн өмнө мөнгө бол энерги юм гэсэн энгийн үнэнийг ухаарах нь зүйтэй. Тиймээс тэд таны хувийн энергийн нөлөөг нарийн мэдэрч байдаг. Гэхдээ мөнгөний энергитэй ажиллаж сурах нь тийм ч хэцүү бус. Цагаан цаас аваад голоор нь нугал. Нэг тал дээр нь таны бодлоор баян болоход тань садаа болж буй шалтгаануудыг тэмдэглэ.

Нөгөө талд нь амжилт, эд баялагт хүрэхээр тэмүүлэхэд тань тус болж байгаа бүхий л хүчин зүйлүүдийг бичээрэй. Одоо цаасаа нугалсныхаа дагуу урж, хоёр хэсэг болгон хуваа. Садаа болж байгаа шалтгануудыг нэг нэгэр нь уншихдаа бие мах боддоо буй сөрөг энергийн бөөгнөрөл мөн байна гэж төсөөл. Тэгээд тэр бөөгнөрөл болгоныг нэг нэгээр нь гаргаж зохих мөрөнд нь /бичигтээ/ шингээгээрэй.

Үүний дараа лаа асаагаад “Галын дөл бүхнийг ариусган бадрахын адил миний төөрөгдөл буруу бодол бүхнийг шатаан ариусга. Сөрөг муу бодол бүхэн надаас үүрд холбон зайлж мөнхийн галд шатаагдах болтугай. Ума хум гэж шившинэ. Үүний дараа сөрөг мэдээлэл бүхий цаасаа лааны галд шатаана. Үнсийг нь газарт булах буюу жорлонд хийж усыг нь татаарай.

Харин одоо эерэг хүчин зүйлүүдийг бичсэн цаасныхаа нөгөө хэсгийг аваад гурвантаа уншина. Тэгээд “Эдгээр зөв бодол сэтгэл зүрхэнд минь соёолж, үүрд мөнхөд намай эзэмдэх болов. Миний андгай төмөр лугаа адил бат бэх тул хэлснээр минь болтугай” гэж шившинэ. Үүний дараа биеийнхээ духан дахь энергийн төвөөс /чакраас/ асар хүчтэй эерэг цэнэг гарч жагсалттай цаасыг цэнэглэж байна гэж төсөөл.

Арваад минутын турш танд хэн ч садаа болохооргүй, чимээгүй, тайван газар суу. Тэгээд өөртөө байгаа мөнгөнөөс хамгийн том дэвсгэртийг аваад түүн дээр анхаарлаа төвлөрүүлж, сайтар хараарай. Нүдээ аниж, бүх биеэ сулла. Саяхан харж байсан мөнгөн дэвсгэртээ сэтгэлдээ түүнийг хоёр, гурав гэх мэтээр тоолохын аргагүй их мөнгө боллоо гэж төсөөл.

Төсөөллөө өөрийн энергээр баяжуул. Нэрт судлаач А.Свияшийн зөвлөгөөӨөрийгөө мөнгөөр хүрээлүүл. Мөнгийг амьдарч буй орон байрандаа, нүдэнд харагдахуйц ян бүрийн газар тавь. Мөнгөн дээр хараа тусах болгондоо баясан инээмсэглэж, мөнгөө төлж байна, орлого зарлагаа төсөвлөж байна гэж төсөөл.

Мөнгөний тухай байнга бодсноор түүний энергийг өөртөө татаж чадна.Өглөө эрт сэрмэгцээ өөртөө хэрэгтэй байгаа мөнгө, түүний хэмжээг төсөөлж бодоорой. Тухайлбал, нэг бооолол арван мянгатын дэвсгэрт гэх мэт. Бодолдоо түүнийг илбэж, сайтар харж, үнэрийг нь мэдрэх гэж хичээ. Хэрвээ та төсөөлж чадахгүй бол сурталаа жинхэнэ мөнгөн дээр сургуулилж болно.

Танд их мөнгө байхгүй ч өөртөө байгаа мөнгийг дахин дахин тоолж, мөнгөтэйгээ эелдэгээр ярилцан, түүнээс хурдан олуулаа ирэхийг хүсээрэй. Мөнгө үржүүлэх, даллах домын аргууд Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл – Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ.

Самрын тухайд хушга,наргил модны самар гээд ямар ч самар байсан болно.Хамгийн гол нь самар маань нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой.Та яагаад заавал самар гэж гайхаж байж магадгүй.

Самар нь ихэнх орны тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун байдал, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог. Хавирган саранд мөнгөө харуул – Мөнгө өсгөхөд саргыг ашигладаг энэ зан үйлийг хийж гнйцэтгэхэд хэцүү юм байхгүй.

Учир хь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий. Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ.эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав.Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл үзүүл.

Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал,алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө тань өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн аж.

Учир нь хүлээх тусам уддаг. Байшин бариулж байгаа бол Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу,өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талийн буланд,ханан завсараа хэдэн зоосон мөнгө хийж шавардана. Чингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ. Мөнгөөр тасарахгүй байх арга

– Энэ аргыг нэн эртнээс Англи, шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй хобоотой гэж үздэг. Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж хийж явбал мөнгөөр тасардаггүй гэнэ. Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно. Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой.

 

О.Бат-Өлзий: Ээж маань 10 хүүхэд төрүүлж өсөгсөн өдгөө 94 насыг зооглож байгаа буянтай бууралын насыг аваарай эхчүүдээ

Previous article

Сошиал ертөнцийн од болсон Дуучин О.Гансувдын 13 жилийн өмнөх зураг ил болжээ.

Next article

You may also like

Comments

Comments are closed.