зөвлөгөө

“Гэнэтийн Зочид” Даймаагийн олноос нуудаг үзэсгэлэнтэй гэргийтэй танилц!!!

0

Tippy Top нь “Tug Network” хэмээх компанид харьяалагддаг бөгөөд олон төрлийн скэтч бичлэг болон сошиал контент хийж гүйцэтгэдэг.

Энэхүү компаны гол дүр гэгдэх Гантулга нь маш ирээдүйтэй жүжигчин бөгөөд саяхан “Гэнэтийн зочид” кинон дахь Даймаа-гийн дүрээр олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ.

Тэрээр “Venera VIP Clinic”, “Merrige”, “Crema de Chocolate” зэрэг брэндүүдийн нүүр царайгаар ажилладаг хөөрхөн бүсгүй Г.Хонгороотой олон жил үерхсэн тэрбээр аав болоод удаагүй байгаа.

Мөн тэрээр хэд хэдэн олон ангит болон, бүрэн хэмжээний кинонд туслах дүрүүдийг бүтээсэн юм. Түүний инээдтэй, эгдүүтэй дүр төрх нь бусдыг өөртөө татах чадвартай авьяаслаг жүжигчин юм

Ганаа хонгороо 2 саяхнаас хөгжилтэй хосын влог, контентыг хийж эхлүүлсэн гэнэ. Түүний үзэсгэлэнт гэргий хонгороо Mesmerism-ын бичлэгт ч хэд хэдэн удаа тоглож байсан удаатай

Tippy Top  Эгшиг:

-Ганаа миний дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард манайд ажилд орсон юм. Би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Boomerang”-ыг байгуулж, TIK TOK хийж эхэлсэн юм. Тухайн үед авьяастай, залуу уран бүтээлчидтэй холбогдсоны нэг нь Ганаа. Намайг “TUG network”-т ажилд орсны дараа эрэгтэй жүжигчин хэрэгтэй болов. Тэгэхээр нь би Ганаатай холбогдсон юм. Ганаа мэргэжлийн жүжигчин, яг мэргэжлийн сургуулийг нь төгссөн болохоор надад үргэлж тусладаг, зөвлөдөг. Манай компани хоёр үндсэн жүжигчинтэй. Тэр нь Ганаа, бид хоёр. Зарим хэсэгт туслах дүр хэрэг болвол зураач, продероо тоглуулдаг.

-“Хосын влог” хөтөлдөг болоод ч тэр үү Ганаа та хоёрыг хос гэж олонх хүн андуурдаг юм билээ.

-Яг үнэн, тэгдэг. Ганаа найз охинтой. Хөөрхөн, инстаграммын од охин байдаг. Ер нь бид хоёрыг дандаа андуурдаг. Гадуур явж байхад “Танай нөхөр сайн уу, та яагаад ганцаараа явж байгаа юм бэ” гэдэг ч юм уу. Ганай найз охинтойгоо явж байхад нь “Найз охиноо яасан юм бэ” гээд андуурдаг гэнэ лээ.

Нөхрийнхөө мэссежүүдийг үзэж байтал “Hi Хэдий хэмжээний S хэрэгтэй вэ” гэсэн мессеж байлаа. Би шууд л уурлаад…

Өмнөх нийтлэл

Нандинцэцэг:Хайрыгаа маш их санаж байна хайр халамжаар нь дутаад байна.Шулуухан хэлэхэд 10….

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө