нийгэм

Эрдэнэтунгалаг: Aaв минь тэнгэpт бyцчихлаа

0

Aaв минь тэнгэpтээ бyцчихлаа. Бичиж амжаагүй шүлэг, хэлж амжаагүй үгсээ аваад, гvн их хайраа үлдээгээд буцлаа даа.

Алтан дэлxийн хөpсөндөө aмгалан нoйрc дoo тa минь гэлээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цaгдаагийн хурандаа Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр xүнд өBчний yлмаас тaaлaл төгcөж, гэр бүл, үр хүүхэд, хамт олон бидэнд нөxөж бapшгүй xүнд гapз тoxиолоо.

Цагдаагийн хурандаа Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн нь 1953 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн.

Тэрээр 1973 онд Улаанбаатар хотын Цагдан Сэргийлэх Газрын Эргүүлийн ротод цагдаагаар томилогдсоноос хойш салааны захирагчаас Засгийн газрын агентлагын хэлтсийн дарга хүртэл ажил албанд дэвшин томилогдож Монголын цагдаагийн хурандаа болтлоо тасралтгүй зүтгэж, төрд 43 жил ажилласаны 25 жилд нь нийгмийн хэв журам хамгаалах албанд ажиллажээ.

Л.Гаваасүрэн нь цагдаагийн байгууллагаас даалгасан ажилд үнэнч шудрагаар хариуцлагатай зүтгэж ирсэн манай туршлагатай удирдах ажилтны нэг байсан бөгөөд 1990 онд Нийслэлийн цагдаагийн газрын 250 хүнтэй эргүүлийн тусгай тасгийг, 1991 онд ЦЕГ-ын харьяа 700 шахам хүнтэй эргүүл хамгаалалтын хороог тус тус цоо шинээр эмхлэн зохион байгуулах, бие бүрэлдэхүүнийг нь шилж сонгож, томилох, сургаж төлөвшүүлэх ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн юм.

Монгол Улсын иргэний үнэмлэхийг олгох ажлыг хариуцсан ИБМУТ-ийн мэргэжлийн хэлтсийн даргаар томилогдож зогсонги байдалд орсон уг ажлыг улсын хэмжээгээр хөдөлгөөнд оруулж Төв орон нутагт шуурхай зохион байгуулсанаар 2003 оны 06 дугаар сард Монгол Улсын нийт иргэдийн 98,2%-д олгож байлаа.

Тэрээр 1976 онд эргүүлийн ротод бага даргаар дэвшин ажилласнаас хойших дийлэнх он жилүүддээ жирийн эргүүлийн цагдаа бага бүрэлдэхүүнтэй ажиллаж байнгын өндөр ачаалалтай хөдөлмөрлөж ирсэний дээр 1982 онд Улаанбаатар хотод усны үер болж ард иргэдийн амь нас хохирч их хэмжээний эд материалын хохирол учирсны дараа Цагдаагийн байгууллагын дэргэд “Усны аврах команд”-ыг /тэр үеийн НАХЯ-ны сайдын тушаалаар/ байгуулахад тус командын ахлагчаар томилогдож 15 хүний бүрэлдэхүүнтэй аврах командыг шинээр байгуулж 8 жил ахлагчаар нь ажиллаж усны аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад хүчин зүтгэж явжээ.
Ийнхүү тэрээр ачаалал ихтэй үндсэн ажилдаа амжилттай ажиллахын зэрэгцээгээр уран зохиол, яруу найраг сонирхон оролдож өөрийн авъяасыг хөгжүүлж, ард түмнийхээ оюун санааны ертөнцөд яруу сайхны таашаал эдлүүлсэн олон дууны шүлэг, өгүүллэг, тууж, кино зохиол бичиж, туурвисан бүтээлээрээ Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж, МЗЭ-ийн шагнал хүртэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж, ард түмний танил уран бүтээлч болсон билээ.

Л.Гаваасүрэн нь 1978 оноос “Эх үрийн элбэрэл”, “Ханийн дуу”, “Хайрын тэнгэр”, “Бэрийн дуу”, “Ээжээ дурсана”, “Аав ээждээ”, “Ажилчин залуус” зэрэг дуунууд нь Улсын Филармонийн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн урын санд орж, манай алдартай хөгжмийн зохиолч нарын хамтаар олон дуу бүтээж “Аав минь дээ”, “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Элгэн нутаг”, “Эр хүн шиг эр хүн дээ”, “Зүүдэнд уяатай аав”. “Хаадын зарлигтай Монгол нутаг”, “Отгон тэнгэр ууландаа би хайртай” зэрэг олон арван дуу зохиосон нь ард түмний аялах, сонсох дуртай дуу болсон юм.

Тэрээр дууны 200 гаруй шүлэг бичиж, 10 удаа тайлан тоглолтоо хийж, 6 ном товхимол, дууны 2 хуурцаг, 6 цомог, 23 клип бүтээж нийтийн хүртээл болгон, Уран сайхны кино 2, баримтат кино 4-ийг бүтээжээ.

Л.Гаваасүрэн нь өөрийн авъяас билгээ дайчлан уран бүтээл туурвихын зэрэгцээ урлаг соёлыг хөгжүүлэх, иргэдэд үйлчлэх, нийтэд түгээхэд идэвх санаачлагаа дайчлан ажиллаж ирсэн юм. Тухайлбал: 1994 онд өөрийн хорооны харъяанд байсан цагдаагийн үлээвэр хөгжмийг түшиглэн “Чуулга” байгуулах санаачлагыг гарган тэр үеийн цагдаагийн удирдлагуудад танилцуулан шийдвэр гаргуулж Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны харъяанд 7 дугаар суман буюу цагдаагийн “Сүлд” чуулга нэртэйгээр байгуулж анх 45 уран бүтээлчтэйгээр зохион байгуулж өдөр тутмын удирдлагаар хангаснаар 1998 он гэхэд 64 хүний орон тоотой мэргэжлийн өнгө аястай чадварлаг цомхон чуулга болгож байлаа.

Түүнчлэн 2008 онд Цагдаагийн Сүлд чуулгыг дахин байгуулахад 50 гаруй орон тоотой цомхон бүрэлдэхүүнтэй, хөрвөх чадвартай уран бүтээлчидтэй, дуу бүжгийн чуулгыг богино хугацаанд байгуулж шилдэг уран бүтээлчид сонгон авч нэгтгэж чадсанаар МУГЖ Г.Ариунбаатар тэргүүтэй шилдэг уран бүтээлчид төрж гарсан билээ.

2006 оноос эхлэн цагдаагийн музейн сан хөмрөг, эд өлгийн зүйлээр баяжуулж, 2013 онд шинээр дэглэн тавьсанаар цагдаагийн байгууллагын түүхэн замналын үнэт зүйлийг иргэд олон түмэнд сурталчлах боломжтой болж Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас түүх уламжлаа судлах түүгээр бахархах, ахмад үеийн үлгэр жишээгээр үзэл санаагаа төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болсон билээ.

Л.Гаваасүрэн нь 2017 оны III сард соён гэгээрүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр шинээр байгуулагдсан “Сүлд” чуулгын даргаар дахин томилогдон ажиллаж, чуулгыг шилдэг уран бүтээлчдээр бэхжүүлэхэд онцгой анхааран үр дүнтэй ажиллаж иржээ.

Л.Гаваасүрэн нь зөвхөн урлагийн хамт олныг удирдан зохион байгуулах, туурвин бүтээх чиглэлээр соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулж ирсэн төдийгүй нийслэлийн авъяаслаг гэр бүлээр 2 удаа шалгарч байв.
Ийнхүү Л.Гаваасүрэн нь Цагдаагийн байгууллагад хичээл зүтгэлээ дайчлан ажиллахын зэрэгцээ уран зохиол, яруу найраг туурвин бүтээж цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний соёл гоо сайхны боловсролыг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрийг оруулж, Цагдаагийн “Сүлд” чуулгыг 3 удаа эмхлэн зохион байгуулж тус чуулгад шилдэг залуу уран бүтээлчдийг сонгон томилж, цагдаагийн болон урлагийн зорилгод үнэнчээр төлөвшүүлж, мэргэжил зохион байгуулалтын өндөр түвшинд удирдаж өсөж өндийхөд нь халамж анхаарал тавьж, урам зориг өгч, амжилт гаргах бүхий л боломжоор хангаж ажилласны дүнд шилдэг залуу уран бүтээлчдийг төрүүлэх нөхцлийг бүрдүүлж соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан юм.

Taлийгаачийн гэp бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гvн эмrэнэл илэрхийлье.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн таны ажилч хичээнгүй, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, гэгээн төрх тань хамт олон биднийхээ зүpх cэтгэлд үүpд мөнx оpших болно.
Монголын цагдаагийн Сүлд чуулгын даргын зөвлөл, хамт олноос.

МӨНХБАЯСГАЛАН: Улсын баатар яаж авсанаа ч санахгүй….

Өмнөх нийтлэл

Н.Өнөрцэцэг: Би баян бишээ, гэхдээ…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм