нийгэм

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг гаргалаа

Таны сэтгэгдэл

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн юм. Энэ шийдвэрийг аравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод мэдээг 420 мянган төгрөг болгоно.

 Энэ шийдвэрээс өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байв. Энэ хэмжээг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар дөрөвдүгээр сард ажлын хэсэг байгуулсан юм.

659
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл