энтертаймент

Монгол залуусын шинэ бүтээл NO JOKE анимейшн

Таны сэтгэгдэл

Цаг үе өөр болж бидний үздэг хардаг зүйл ч өөрчлөгдөж, анимейшн сонирхдог хүүхэд залуучууд ч цөөнгүй болжээ.

Бидний мэдэх цөөн хэдхэн монгол анимейшнүүдийн дотроос цаг үеэ олсон нэг бүтээл NO JOKE нэртэйгээр цуврал болон гарч эхэлжээ.

Энэхүү цуврал нь хүүхэд залуучуудын анхаарлын төвд байдаг дуучид, репперүүд, хамтлаг, жүжигчид, бизнесмэнүүд гэх мэт олны танил хүмүүсээр гол дүрээ бүрдүүлэн, богино зохиолоор цуврал болгон толилуулж байгаа юм байна. Багийнхан энэхүү бүтээлээ энэ салбарыг нэг шат ахиулж байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд цаашдаа бүтээлүүдийн агуулга, зохиол, гүйцэтгэл дээр дэвшил гарган ажиллана гэдгээ дурьдсан юм.

 

NO JOKE анимейшны 1-р улирлын 1, 2, 3-р ангийг 12 сарын 14-с эхлэн Univision, Ddish & LookTV-гийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой юм байна. Багийнханд амжилт хүсье!

625
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл