энтертаймент

Cолиотой сайн кино болсон ч үзэгчидэд хангалттай хүрч чадаагүй харамсалтай кинонууд

Таны сэтгэгдэл

Тааруу болсон ч эв нь таараад олон хүмүүст хүрчихдэг кино байхад эсрэгээрээ маш сайн хийгдсэн ч олныг хамарч чадалгүй мартагддаг харамсмаар бүтээлүүд гэж бий. Тэгвэл тийм кинонуудыг энэ удаад алдаршуулъя.

~Хийморь~

Үзсэн хүмүүсээс ихэнхдээ л 10/10 үнэлгээ авдаг боловч яг дийлэнх үзэгчдийг хамарч чадаагүй

~Босуул~

Тодорхой шалтгааны улмаас хориглуулсан бүтээл. Уг нь солиотой тулаант, түүхэн кино.

~Цагаан хадаг~

Уг нь их л өндөр хүлээлтийг үүсгээд, кино нь ч өөрөө чанартай болсон ч байлдан дагуулалт хийж чадаагүй

~Од ба Гэгээ~

Ер нь л дуулалт иймэрхүү төрлийн кино үзэгч багатай байдаг гэдэг дэлхийн жишиг Монголд ч ижил байв. Үзсэн хүмүүст нэг тийм нандин, гоё мэдрэмжийг өгнө

~Бүү март~

Киноны ашигласан тусгай эффект, чанар, хэлэх гэсэн санаа маш сайн. Даан ч хүмүүсийн сонирхлыг төдийлөн татаж чадаагүй.

~Lovers~

Ийм төрлийн кино Монголд их цөөхөн хийгдсэн шүү. Жинхэнэ урлагийн бүтээл. Угаасаа ч олон хүнд үзүүлэхэд харамламаар кино.

~Муу нүүрт~

Монголын Knife’s Out л гэсэн үг. Хэргийн сэжүүрээс атгаад авлаа гэтэл дахиад л мухардана.

~Тю Тю~

Эмэгтэй хүмүүст тулгардаг олон ч бэрхшээлийг торгон мэдрэмжтэйгээр гаргасан бүтээл. Уг нь хит болох ёстой байсан юм.

~Үндэсний баялаг~

Тун дажгүй тулаант кино. Монгол охидуудаа харамласан эрчүүдийн дуу хоолой. Бүр тийм айхтар муу кино биш. Том кинонуудтай зэрэг нээлтээ хийгээд хүмүүст анзаарагдалгүй өнгөрчихсөн.

~Шүүдэр дундуур~

Тунг нь тааруулаад хийчихсэн гоёмсог бүтээл. Ийм кино угийн л үзэгч багатай байдаг.

~Алсын удирдлага~

За энэ бүтээл бол гадныханд чамгүй үнэлэгдсэн гайхалтай бүтээл. Манай үзэгчид ойлгож үзэх хараахан болоогүй

~Диваажинд хүрэх зам~

Өмнөх Орк гээд кино нь тун дажгүй явчихсан хэрнээ тэрнээсээ хамаагүй сайжирсан ээлжит бүтээл нь хит болж үзэгчдийг хамарч чадаагүй.

~Сүүлчийн шөнө~

Маш сайн хийгдсэн романс. Миний бодлоор Монголын бүх насны хосууд хөтлөлцөөд л үзэх ёстой байсан ч тийм зүйл болоогүй.

~Над руу ингэж битгий хар~

За Үйзэнмаа гэж энэ авъяасны ундарга охинтой ярих юм юу ч байхгүй. Төрчихсөн уран бүтээлч. Энэ кино хэд хоног кино театруудаар гарахад хүмүүс пү па, юу үзчихэв ээ л гэцгээж байв. Уучлаарай бид ийм юм ойлгоход тэр үед хэтэрхий эрт байсан байж мэднэ. “Үйзэнмаа” энэ нэрийг цээжлээд аваарай. Монголын анхны оскар авах эмэгтэй шүү

Эх сурвалж:Movie Review and Meme

891
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

261 нийтлэл