С.Мөнхжин: Бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсний дараа нэг ч хүн сөрөг сэтгэгдэл бичээгүй байсан нь маш гоё санагдсан
Цахим сүлжээнд өөрийн адтай, эгдүүтэй дүр төрхөөрөө олны хайрыг татсан эгч дүүсийг онцолж ярилцлаа.
-Сайн байцгаана уу. Юуны өмнө өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-С.Мөнхжин: Сайн байна уу. Намайг С.Мөнхжин гэдэг Монгени цогцолбор сургуулийн 12 дугаар ангид суралцдаг.
С.Эгшиглэн: Сайн байна уу. Намайг С.Эгшиглэн гэдэг. Одоо 10 настай. Монгени цогцолбор сургуулийн 5Г ангид сурдаг.
-Цахим сүлжээнд та хоёрын олонд их хүрч, хайрыг татсан бичлэг түгсэн шүү дээ. Бичлэгийнхээ талаараа ярихгүй юу?
С.Эгшиглэн: Тухайн үед өөрийн дуртай цувралаа үзэх гээд намайг “тавиад өгөөч” гээд байсан юм. Би нүүрээ аймар будчихсан учраас очиж чадахгүй эгчид хэлтэл тоохгүй байхаар нь үнсэх гэж оролдоод, нүүрийг нь заваан болгох гээд/инээв/. Эгчийг нүүрээ будахаар л дагаж будмаар санагдаад “будаад өг” гэхээр будаж өгдөггүй. Тэгэхээр нь би өөрөө будчихсан.
С.Мөнхжин: Бид хоёр ер нь урлагийн талд их сонирхолтой. Янз бүрийн хөгжим, бүжиг дугуйланд хамрагддаг. Тухайн үед би төгөлдөр хуурын тэмцээнд бэлдэж байсан юм. Яг хөл хорионы үе байсан байх. Бэлдэж байтал дүү орж ирээд нүүр нь аймар харагдаад.
-Тухайн үед бичлэгийг цахим сүлжээнд хэн нийтэлж байв. Хүмүүс хэр хүлээж авна гэж бодсон бэ?
С.Мөнхжин: Би өөрийн фэйсбүүк дээр тавьж байсан. Манай аав ээж Солонгост байдаг. Ээж рүү явуултал “од болохоор бичлэг байна даа” гээд инээж байсан. Тэгсэн үнэхээр л од болсон доо/инээв/. Бичлэгээ цахим сүлжээнд нийтэлтэл сөрөг сэтгэгдэл ерөөсөө байгаагүй. Маш гоё санагдаж байсан.
С.Эгшиглэн: Гэхдээ намайг аймшгийн киноны баатар гээд зөндөө зүйл бичсэн байсан. Гэхдээ л гоё байсан.
-Дүүгийнх нь адтай сэргэлэн зан чанар нь нэлээдгүй олны анхааралд өртөж, хайрыг хүргэсэн. Чиний хувьд дүүгийн чинь онцлог?
С.Мөнхжин: Манай дүү толинд хараад өөртэйгөө аймар ярьдаг байхгүй юу. Бүр утас нь цэнэггүй болчихсон байвал толь авчираад ярьдаг. Нэг хэсэг тийм байсан болохоор нь блоггер болгодог юм уу гэж бодож байгаа. Ер нь хажууд байхдаа яг миний эгч юм уу гэчихмээр аймар аймар юм ярьдаг. Хүн элэглэх дуртай.
С.Эгшиглэнд ангийнхан нь болон найз нөхөд бичлэг тавигдсаны дараа хэрхэн хүлээн авсан бэ?
С.Эгшиглэн: Найзууддаа харуулсан чинь “Хөөх чи энэ байсан юм уу” гээд л гайхаад манай ангиас хоёр гурван хүүхэд л мэддэг.
С.Мөнхжин: Яахав байрныхан маань харчхаад нөгөө хоёр чинь явж байна шд гээд яриад байдаг.
Мэргэжилээ сонгож амжсан уу? Урлагийн талдаа хүмүүс болъё гэж боддог уу?
С.Мөнхжин: Би загвар зохион бүтээгч, бүжигчин болно гэж боддог.
С.Эгшиглэн: Би урлагт дуртай. Олон талдаа авьяастай учраас одоохондоо сайн сонгож чадаагүй л байна.
эх сурвалж: Isee.mn
Сэтгэгдэлүүд