нийгэм

Иргэн С.Дэлгэр: Би дахин ЖИН ТУУЛ-н барага авахгүй. Бүүр дампууртал нь давалгаалж,ичиг ичиг болгож,үнийг нь буулгая

1

Нарийн боов үйлдвэрлэгч Жин туул боорцогны үнэ өссөн тухай мэдээлэл цахим ертөнцөд түгээд байна. Тодруулбал тус үйлдвэрийн боорцогнууд 4150-9000 төгрөгний хооронд болсон тухай иргэдийн гомдол цахимд түгжээ.

Бүтээгдэхүүний үнийн тухай тус компанийн борлуулагчаас тодруулахад Үнийн тухай нарийн мэдээллийг компанийн утсаар лавлаарай. Бид зөвхөн бүтээгдэхүүнийг л хүргэдэг. Үнэ яагаад нэмсэн асуудлыг сайн мэдэхгүй. Цаанаас баталсан үнээр түгээлтээ хийдэг гэсэн юм.

Харин иргэд Жинтуулын Боорцогийг авахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Нэг хүн- Нэг тоосго аяныг санаачлагч С.Дэлгэр гэх бүсгүйг монголчууд бид 21 000 реалити шоу нэвтрүүлэгт орсноор илүү мэддэг болсон. Тус нэвтрүүлгээс хойш нам гүм байсан тэрбээр өөрийн нүүр хуудаснаа идвэхтэй байдаг нэгэн. Жинтуул компанийн үнийн нэмэгдэлд дургүйцлээ илэрхийлж авахгүй байх давалгаа эхлүүлээд байна.

Иргэн Дэлгэр: Би_дахин Жин_Туулын_барааг_авахгүй

Энэ арай хэтэрнээ. Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй. Жин_Туул үнэ:7.400 гэнэ…625гр нь… 1 кг хонины мах 7.000 руу орсон шүү..Муу шуналын микроовуудаа. Манай оюутан залуус 3-6 цаг ажиллаад 25.000 өдрийн цалин гэж авдаг,энэ боовыг амттай гээд авахад мөнгөнийх нь 3/1 нь явчих юмуу.

Оюутан хүнд 1 гятад гоймон идэх нь илүү хямд тусч байгаа болохоор тэрийг л авч,гэдсээ зогоож,ирээдүйд өвчний үүр болно. Бүх барааны үнэ тэнгэрт тултал нэмэгдсээр байгаад хэн?бас ямар газрууд хяналт тавих ёстой вэ?….. Чөлөөт зах зээл байлаа ч ийм аймаар дураараа байх ёстой юу?…

Мань чинь боов боорцог иддэггүй талруугаа хүн. Аав эгч 2 гэрт ирэх сургаар иймэрхүү юм авсан юм,Ганц уут боорцог аваад бичүүлтэл 7.400 гэхэд нь кассчин охин буруу биччихлээ гэж бодоод ,,, үнэн үү гэж лавлатал үнэ нь нэмэгдсэн шүү ,гэхэд нь арынхаа хүмүүсээс ичсэндээ төлөөд л гараад ирсэн. Би ч нэг уут боорцог дийлэхтээгээ л байна.одоохондоо… Орлого багатай хүмүүс яаж шуухан амь зууж байгаа болдоо.

#Би_дахин #Жин_Туулын_барааг_авахгүй. Битгий худалдан ав гэж та нарыг уриалан дуудах гээд л … Хэрэгцээ нь борлуулалт нь байхгүй бол үнэ гэгчээ буулгах л байлгүй. Дээр нь нэмж бурхад, хэдэн гр гэдэг бичиг олж уншсангүй. гэртээ байдаг жингээр үзлээ ийм л зааж байна…1 кг хүрэхгүй 625 гр… Жин_Туул надтай заргалдаараа. Би энэ боорцогонд өртөг хэд? шингэснийг хэлээд өгч чадна шүү. Тог,усаа тэглүүлсэн байгаа цаг шүү. Шулаачин шуналтай байлаа ч арай ингэж ардын хармааг суйлахгүй шүү.

Жин_Туулаа Надтай санал нэг байгаа хэн нэгэн байвал өөрсдийг нь хартал шээрлээд өгөөрэй  #Бид_Жин_Туулын_бүтээгдхүүнийг_авахгүй. Яахаараа бид дуугүй чихгүй толгой байх гэж… Бүүр дампууртал нь давалгаалж,ичиг ичиг болгож,үнийг нь буулгая. Больж,муу хог,Өөрөөсөө л болсым болгоё

TOДРУУЛГА: 3oлбин мyypыг өxөөpдөж, гэpтээ opyyлснaac oxиных нь aминд xүpчээ

Өмнөх нийтлэл

Японы иргэн Мицуаки Уэно онгоцны буудлаас Сүхбаатарын талбай хүртэл 126 мянган төгрөгийг таксины жолоочид төлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Энэ боовыг авахаас татгалзаж бана

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм