энтертаймент

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр: Ээж бид хоёр подвалд хүртэл амьдарч байлаа

0

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр 2007 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн нэгэн. Бүжигчин мэргэжилтэй A Cool олны танил болох гэж олон ч саад бартааг туулсан нэгэн ажээ.

Өөрийнхөө дууны үг аяыг өөрөө зохиох дуртай тэрээр ээжийн эрх хүү. Хайртай ээжийнхээ тухай тэрээр Би нэг л зүйлээр бахархдаг юм. Миний ээж бид хоёрт юу ч үгүй байсан үе байдаг. Тэр өрх толгойлсон эмэгтэй хүн хүүхдээ өсгөхийн төлөө их зүйлээ зориулсан. Оюутан байхад ээж минь намайг дагаад хотруу ирээд бид хоёр подвалд хүртэл амьдарч байсан. Ээж маань спорт заалны цэвэрлэгээ хүртэл хийгээд хүүхдээ тэжээхийн тулд тэр хүн хөдөлмөрлөж байхыг би харж байсан.

Тэндээс нэг л зүйлийг бодож байсан. Би энэ хүнийг, би ээжийгээ ийм байлгах ёсгүй. Би хөдөлмөрлөх ёстой, би заавал амжилтад хүрэх ёстой гэж бодож байсан, өөрөө өөртөө зорилго тавьж байсан. Өчнөөн өлсөж үзсэн, алхаж үзсэн. Би энэ A Cool гэдэг дуучин залууг бүтээхийн төлөө бүх зүйлээ зориулсан. Энэний төлөө тэмцсэн, гэхдээ би нэг л зүйлийг бардам хэлнэ. Би хүнээс юм гуйгаагүй, яг л өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ажил хийгээд мөнгө олоод, тэрүүгээрээ уран бүтээл хийгээд.

Би бусдад долигонож, бусдын өмнө надад туслаач ээ гэж сөгдөж үзээгүй. Энэ миний ээжийн хүмүүжил юм уу магадгүй миний аавын хүсэл байсан байх. Бусдын явцуу бодол атаархал надад харин ч бүр ташуур болдог. Шантарч болохгүй, нэг л өдөр чи олон мянган зритлыг цуглуулаад тоглолт хийж байна гэж төсөөлөх хэрэгтэй байхгүй юу” хэмээн ярьжээ.

Тэрээр ээжийнхээ сэтгэлийг ихэд тайван байлгахыг хүсдэг бөгөөд хоёр настайд нь өнгөрсөн аавынхаа өгч чадаагүй хайрыг бүтэн болгох хүсэлтэй явдаг ажээ.

Жүжигчин Д.Ганцэцэг: Би ханиасаа дэндүү сайхан хайрыг мэдэрсэн

Өмнөх нийтлэл

С.Ононбат: Гэр бүлийн үнэ цэнэ бол харилцан хүндэтгэл, хайр, тэвчээр гэж би бодож байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент