нийгэмОнцлох

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн их орлоготой нь А.ОТГОНБААТАР, бага нь Э.БАТ-ҮҮЛ

0

 УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгааны ажил үргэлжилж байна. Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 

Э.БАТШУГАР 162 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ, ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ      

УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нь нийт 92.6 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд гэр бүлийн нийт орлого нь 704 сая төгрөг аж. Тэрбээр 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай бөгөөд бусад нэр дэвшигчдээсээ хамгийн олон компанид хувьцаа эзэмшдэг юм байна.

      Тодруулбал тэрбээр Эскон ХХК, Хаттан интернейшнл Монголиа ХХК, Миллнниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертэйнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ХХК, Содмаргад ХХК, 3ГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Мeдиахолдинг ХХК, Ремиф технложис ХХК, Эрчим хүч түгээх сүлжээ ХХК, Монсамил ХХК, Монфарм трейд ХХК-ны хувьцаа эзэмшигч гэгддэг.     

Мөн тэрбээр 236 сая төгрөгөөр үнэлэгдэх туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн нэг автомашин, Yamaha, Yamaha fzr 400 загварын нэг мотоциклтой аж. Түүнчлэн 162 сая төгрөгийн хадгаламжтай, хоёр тэрбум төгрөгийн зээлтэй юм байна.

 ХАМГИЙН БАГА ОРЛОГОТОЙ НЬ Э.БАТ-ҮҮЛ      

Ардчилсан намаас нэр дэвшигч хотын мээр асан Э.Бат-Үүл бусад нэр дэвшигчээсээ хамгийн даруухан амьдарч байгаа нэгэн гэдэг нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдаж байна.

Тодруулбал, тэрбээр 1.2 сая төгрөгийн жилийн орлоготой бөгөөд 10 сая төгрөгөөр үнэлэгдэх таван адуутай юм байна. Түүнчлэн тэрбээр 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орон сууцгүй, 20 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. Харин туулах чадвар өндөртэй нэг жийп автомашинтай, 1.4 сая төгрөгийн хадгаламжтай аж. Мөн тэрбээр 34 сая төгрөгийн авлагатай юм байна. 

ХАЛААДТАЙ ЖАГСАГЧ А.ОТГОНБААТАР 115 сая төгрөгийн жилийн орлоготой      

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар 115 сая төгрөгийн жилийн орлоготой 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай 147 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай аж.

Тэрбээр 48 сая төгрөгөөр үнэлэгдэх 500 хоньтой 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 45 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүнчлэн Сэргэлт ХХК-нд 90 хувийн хувьцаа эзэмшдэг аж. 

ХҮН-ЫН Б.НАЙДАЛАА 620 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ

    Хөдөлмөрийн үндэсний намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Б.Найдалаагийн жилийн орлого 158 сая төгрөг бөгөөд 620 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн хоёр орон сууцтай юм байна.     

Тэрбээр 90 сая төгрөгийн үнэ бүхий  хоёр автомашинтай, 180 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй гэдгээ 2020 оны хөрөнгө орлоготоо мэдүүлсэн байна. Мөн 41 сая төгрөгийн хадгаламжтай, 361 сая төгрөгийн өртэй ажээ. 

 Б.ГАРАМГАЙБААТАР НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

        Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын жилийн орлого 12 сая төгрөг 60 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг автомашинтай аж.      

Тэрбээр 2.9 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд нэр тэрбум төгрөгийн авлагатай гэжээ.  

М.ЧИНГИСХААН 33 САЯ ТӨГРӨГИЙН ХУРДАН УДМЫН АДУУТАЙ      

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан жилийн 10 сая төгрөгийн орлоготой, 33 сая төгрөгийн үнэ бүхий нэг гэртээ хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн 99 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 33 сая төгрөгийн үнэ бүхий нэг хурдан удмын адуутай гэжээ.

160 мянган төгрөгийн эмчилгээний багцад дараах зүйлс багтаж байна

Өмнөх нийтлэл

Ж.Батзандан: Монголд очихдоо Австралид ирсэн бүх зардлаа төлчихнө

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм