энтертаймент

Дуучин Ука: Би хүүхэд байхдаа сүү зарж олсон мөнгөөpөө өөрийнхөө хичээлийн хэрэгслийг авдаг байсан

0

Дасгал хөдөлгөөн хийх нь түүний амьдралын салшгүй нэг хэсэг гэнэ. Мөн эрүүл зөв дадлыг цогцлоож, хоолоо тааруулж хэрэглэх нь жингээ барьдаг нууц нь аж. Ука гэрийн нөхцөлд арьсаа маш сайн цэвэрлэж амраах нь хамгийн чухал гэж охид бүсгүйчүүддээ зөвлөсөн юм.

Тэрээр инстаграмдаа 530 мянган дагагчтай бөгөөд оргил үед сториг нь 100 мянга, өдөр тутамд 25 мянган хүн үздэг аж. Уран бүтээлийн шинэ өнгө төрх, өвөрмөц байдлыг эрэлхийлэх дуртай Ука 18 настай үе рүүгээ буцаж очвол өөртөө хичээгээрэй л гэж захина гэв.

Тэрээр хүүхэд байхдаа сүү зарж олсон мөнгөөрөө өөрийнхөө хичээлийн хэрэгслээ авч байсан нь түүний анхны ажил, анхны цалин байжээ. Нөхрийнхөө юунд анх дурлaж, сэтгэл тaтагдаж байсан бэ гэх асуултад Гуяны булчинд нь анх дурлаж байжээ. Хөлний булчин, бүтэц нь гоё, хүчирхэг харагдуулж байсан гэж хариулсан юм.

Үргэлж загварлаг байдлаараа олны харааг булаадаг дуучин Ука Моданна, Бионсе, Женнифер Лопес зэрэг дэлхийн уран бүтээлчдийн хувцаслалтыг сoнжин харах дуртай аж. Би бол хайр, эрч хүч, сэтгэл юм гэж өөрийгөө тодорхойлсон дуучин бүсгүй Би л хийхгүй бол өөр хэн хийх юм бэ гэх үгээр өөртөө шаардлага тавьдаг.

-ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

-Тогтмол хуваарь байхгүй. Хүүхдүүд маань өвөө эмээ дээрээ байгаа. Энгийн үед хүүхдүүдтэйгээ эрхлэлдэнэ, өглөөгүүр бөөн бужигнаан, парти. Нөхөр өглөө эрт босчихдог. Бид гурвыг сэртэл кофегоо уугаад, Netflix дээр дуртай киногоо үзэх гэх мэтээр өөртөө цаг зарцуулна. Түүнээс бусад цагийг өөртөө зориулж амжддаггүй болохоор яг л тэгж таардаг. Миний ажлын ачаалал ерөнхийдөө гайгүй, төлөвлөгөөгөөрөө л явна. Оройдоо утас ч бараг дуугарахгүй.Өдрийг нөхрийнхөө бэлддэг өглөөний цайгаар эхлүүлнэ. Босоод заавал аяга ус ууна, цайгаа ууна. Овьёосыг чухалчилж хэрэглэдэг. Тэгээд л ажлын уулзалтууд, бэлтгэл, хамтарч ажилладаг байгууллагуудын зураг авалт гээд явж өгнө дөө.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

-Цаг барихыг ихэд хичээдэг. Эрт босчихоoд хүссэн зүйлсээ амжуулчихдаг шүү. Тоглолтын үеэр бол цаг бүр ч сайн баримтална. Дотор Укагаа сонсоод, зарим өдөр гараас юм гарахааргүй санагдвал заавал өөрийгөө хүчлэхгүйгээр ар гэрийн ч юм уу, бусад ажлаа амжуулдаг. Тийм үед оффис дээрээ очвол цагийг хий үрсэн болчих гээд байдаг.

-ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

-Яг нарийн төлөвлөхийг менежер маань хийдэг. Ажлыг тулгах дургүй учраас эртнээс эхлүүлдэг. Би бичиг цаасны ажилд сайнгүй. Нөхөр, Насаа менежер хоёр маань миний дутуу талыг нөхөөд ажилд минь их дэм болдог. Уран бүтээлдээ бүрэн анхаарах нөхцөлийг тэд маань бүрдүүлж өгдөг гэсэн үг.

-ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

-Хүмүүсийн хийж байгааг хараад үргэлж л урам зориг авна. Ер нь би их хөгжүүн, дaйчин хүн л дээ. Нэг сайхан санаа сэдэл төрвөл түүндээ эрчлэгдээд л явчихна. Мөрөөдлөө биелүүлж яваа учраас хийж байгаа ажлаасаа эрч хүч сэлбэдэг. Ядрах үе мэдээж байна. Зaлхуурч харагдах үнэхээр дуpгүй. Бас гутаpч харагдахыг xүсдэггүй. Бусдын залхууpахыг хараад Хүүе ээ, босооч ээ! Чи aмьд байна шүү дээ гэж хэлмээр санагддаг. Уламбаяр байхгүй боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй, нар манддагаараа мандана. Харин хийсэн бүтээсэн минь үлдэнэ. Тийм болохоор зaлхуурч суугаад яах билээ, аль болох ихийг бүтээх хэрэгтэй шүү дээ.

-ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ АЖИЛ ЮУ ВЭ?

-Зурах дуртай. Нам хөгжим тавьж байгаад, бийр багс гэхээс илүү будгийн хусуур ашиглаж голдуу акрилаар зурдаг. Гэхдээ зурах авьяастай биш л дээ. Абстрaкт хэлбэр дүрс гаргадаг л төдий. Хоёр жилийн дараа 40 нас хүрэх гэж байна. Нийгэмд чиглэсэн ажлууд хийх цаг ирж байна гэж ойлгож байгаа. Хүмүүс надад итгэл хүлээлгэхүйц болтлоо хөдөлмөрлөөд, хүндлэгддэг болсон цагтаа нийгэмд чиглэсэн том ажил хийвэл үр дүнтэй болов уу гэж 30 гарчихаад бодож байлаа. Хүүхдүүд минь ч том болж байна. Сая төрөөсөө шагнал хүртлээ. Түүнийг нийгэмдээ дэм болоорой гэх дуудлага гэж хүлээж авлаа.

-ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

-Амархан уйддаг зантай. Тийм болохоор үргэлж шинийг эрэлхийлдэг. Хүмүүстэй харилцахдаа, кино үзэхдээ, ер нь юуг ч хийж байхдаа ойр тусгаж авч, анзаарч явдаг. Миний эргэн тойронд харж суралцахаар чадварлаг хүмүүс олон бий. Шарк Д.Энхтүвшин ах хэрэгтэй зүйлс байнга хэлж өгнө. Тэр ном дээр ингэж бичсэн байна лээ, энэ кинон дээр ингэж гарсан гэхчлэн ярьж өгдөг нь холуур мэт боловч сэтгэлд тусаж, сургамж болдог. Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ (Батка) хоёр маань бас ажил хэрэг тал дээр бол үнэхээр урам зориг авахаар, хөдөлмөрч хүмүүс шүү.Сүүлд The Voice шоунд ажилласнаар маш ихийг сурлаа, сайхан гэр бүлийн найзуудтай боллоо. Дээд зэргийн дэг, зохион байгуулалттай хамт олон. Өчигдөр нь орой болтол ажилласан улс өглөө сайхан инээмсэглээд бие биетэйгээ мэндэлдэг, хэчнээн ч оройтсон байсан маргаашийнхаа ажлыг төлөвлөөд л, тэгж сэтгэл гаргаж байгааг нь харахад бахадмаар. Оролцож байгаа залуус ч үзэл бодлоо тодорхойлчихсон, бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг, мундаг байна.Сүүлийн хэдэн жилд мөн ч ихийг сурч байна даа. Байгууллагуудтай хамтарч ажиллахад бас ихийг сурна. Бүтээлч салбарын хүн учраас Инстаграмаас зураачид, зурагчдын бүтээлийг харж сэдэл, урам зориг авдаг даа.

-БУСДАД ШИДЭХ САНАА ЮУ ВЭ?

-Эрэгтэйчүүддээ л хандаж та нар минь өөрсдөдөө хайртай, халамжтай, ухаантай байгаарай гэх хэлмээр байдаг даа. Нийгэмд эзлэх байр сууриа бат болгоод, амьдралын хэв маягаа тодорхойлчхоод, өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдчихээд эхнэрээ сонгож, үр хүүхэдтэй болдог байвал манай нийгэм сайхан болох гээд байх шиг санагддаг. Ганц бие ээжүүд мөн ч олон таарах юм…Эмэгтэйчүүд хүчтэй, өөрийгөө юу ч болж байсан аваад гарчихдаг тал ажиглагддаг. Эрчүүд харин өөрсдийгөө илэрхийлж чадахгүй гутарна, архи дарс ууна, зорилгоо алдана. Гэр бүлүүд бүрэн бүтэн байхын төлөө бүгд л хичээмээр байна.

AAB зарна гэх зарын учиг МАРГААШ тайлагдана

Өмнөх нийтлэл

Борис Жонсоны дүү Монголын зaлилaнгийн бүлэглэлд 14 сая фунт aлдлаа гэж The Times-т бичжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент