энтертаймент

Францын домогт жүжигчин Жан Поль Белмондо 88 нacандаа тaaлaл төгcлөө

0

Францын кино урлагийн Шинэ давалгаа-ны үед төрсөн од болох жүжигчин Жан Поль Белмондо 88 насандаа Парис дахь гэртээ тaaлaл төгccөн тухай түүний өмгөөлөгч Даваа гарагт мэдэгджээ.

Домогт жүжигчний уран бүтээлийн замнал хагас зууны турш үргэлжилсэн бөгөөд 1960-аас 1980-аад оны дэлхийн кино урлагийн томоохон одуудын нэг байв.

Белмондогийн тоглосон кинонуудыг дэлхийн кинотеатруудад нийтдээ 130 сая гаруй удаа үзүүлсэн гэх тоо баримт байдаг.

Анх найруулагч Жан Люк Годарын Breathless кинонд дүр бүтээж алдаршсан Белмондо гэмт хэрэг, триллер төрлийн уран бүтээлүүдээс гадна Роми Шнайдер, Алан Делон нарын хамт мелодрам кинонуудад дүр бүтээж байжээ.

Боксчин байсан тэрбээр тулаант киноны дүрүүдээ орлон тоглогчгүйгээр бүтээдэг байв. Сүүлд тэрбээр тулаант киноноос зодог тайлж байгаагаа зарлахдаа Би Францын кино урлагийн нисдэг өвөө болмооргүй байна хэмээн хошигнож байжээ.

Сaaжилтын улмаас Белмондо 2001 онд xэвтэрт орж, aмьдралын cүүлийн жилүүдээ дахин алхаж, ярьж сурахад зориулж байжээ. 2009 онд тэр A Man and His Dog нэртэй сүүлчийн кинондоо тоглосон нь шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч чадаагүй юм.

Белмондо сүүлд чанаргүй бүтээл гаргасандаа уучлал гуйсан ч энэ нь түүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлснийг ярьж байжээ.

Белмондо 1933 оны дөрөвдүгээр сарын 9-нд Парисын захын дүүрэгт уран бүтээлч гэр бүлд мэндэлж байв. Түүний аав Поль Белмондо барималч, ээж Сара Райно Ришар зураач байжээ.

Амьдралдаа хоёр ч удаа гэрлээд бүтэлгүйтсэн Белмондо сүүлд Урсула Андресс, Лаура Антонелли хэмээх жүжигчин бүсгүйчүүдтэй урт хугацаанд дотно харилцаатай байсан гэдэг.

Белмондог Empire сэтгүүл кино урлагийн түүхэн дэх хамгийн хүсэмжит 100 одын жагсаалтад нэрлэж байжээ.

Эх сурвалж: BBC

Суpагчид зaм тaвьж өгөөгүй жoлооч шaaрдлага тaвьсан school Рolice-руу xaлдaхыг зaвджээ

Өмнөх нийтлэл

Р.Гончигдоржийн ГOГО бэp

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент