энтертаймент

СТА, дуучин О.Болдбаатарын үлгэрийн мэт тохижуулсан ХАШАА цахим орчинд олны анхаарлыг татав

0

Дуучин О.Болдбаатар, эхнэр Экстра төвийн захирал Б.Сувд. Тэд Төв аймгийн Батсүмбэр сум, Буянт өртөөнд амьдран аж төрдөг. Тэд хотоос зайтай газартаа тун тансаг, үлгэрийн мэт хашаа сүндэрлүүлэн тохижуулсан зураг цахим орчинд олон хүний анхаарлыг татжээ.

Дуучин О.Болдбаатарыг эхнэр Н.Пүрэвээ aгcaнгүйгээр төсөөлшгүй. Учир нь тэд 1970-аад оноос эхлэн Монголын эстрад урлагт од болон гялалзаж Манай гаригийн залуус, Янзага, Хайрын дуугаа хослон дуульяа, Чи миний цэцэг гэх мэт олон сайхан уран бүтээлээ хослон дуулж залуусыг бaйлдaн дaгуулж байсан юм. Aмьдралын арвин баялаг түүхтэй дуучин, жүжигчин, О.Болдбаатар энэ удаад өөрийн хөдөлмөрч, үлгэр дууриалал болсон байшингаараа мөн цахим орчинд олны талархал хүртэх болжээ.

Тэрээр та бүхэндээ энэ зуны уран бүтээлээ танилцуулж байна. Яагаад уран бүтээл гэж байна  гэвэл жил бүр өөр өөр өнгө төрхөөр олон төрлийн цэцэгсийг сонгон тариална гэдэг асар их судалгаа, хөдөлмөр шаарддаг.

Энэ бүхнийг хийхийн тулд өвөлжингөө бодож хаврын турш үрслүүлж зунжингаа арчлан ургуулдаг. Нэг ёсондоо бүтэн жилийн хөдөлмөрийн зарцуулдаг юм.

Залуусаа, хөдөө гар. Заавал цэцэг тарьж амьдар гээгүй ээ. Хүнсний ногоо жимсээ өөрийн гараар тариад, ургуулаад идэж болно. Энэ чинь хамгийн том тансаглал. Хөдөө цэвэр агаар байна, Хөдөө эрүүл мэнд байна. Цэвэр агаарт ковид алга, цэвэр агаарт стресс алга. Танд хэдэн м2 газар байхад л, та хөдөлмөрлөж байхад л хүссэнээрээ сайхан амьдрах бүрэн боломжтой хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Хөдөлмөр хүнийг бий болгоно гэдэг юутай үнэн үг вэ үнэхээр харсан хүний нүд баясаж, сэтгэл догдлохгүй байхын аргагүй. Ингээд уншигч та бүхэндээ санаа аваарай хэмээн хөдөлмөрч хоёр хосынхоо сайхан тохижуулсан хашааг та бүхэндээ хүргэе.

Хөдөлмөрч хоёр хосдоо аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

Д.Сумъяабазар: Яармаг толгойны өвчин болж байна

Өмнөх нийтлэл

Суpагчид зaм тaвьж өгөөгүй жoлооч шaaрдлага тaвьсан school Рolice-руу xaлдaхыг зaвджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент