нийгэм

МУИС-ийн нэрийг андууралд оруулдаг МҮИС Боловсролын сайд Л.Энх-Амгаланг шүүхэд өгнө гэв

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль (МҮИС) хэмээсэн хувийн сургуулийг тойрсон асуудал сүүлийн 10-аад жил үргэлжилж байгаа. Гэвч Монгол Улсын нүүр царай болсон их сургуулийн гомдлыг барагдуулж, нэр төрийг нь аврах зүрх, зоригтой сайд таарч байгаагүй юм.

Өнөөдөр БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээ буцааж авна хэмээн наймдугаар сарын 26-нд мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр МҮИС хэвлэлийн хурал хийж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг шүүхэд өгөх гэж байгаагаа мэдэгдлээ.

Манай сургууль МУИС-тай андуурагддаггүй, оюутнуудыг хяналтын тоондоо багтааж элсүүлдэг, чанаргүй сургалтын асуудал аль ч сургуульд байдаг гэх мэт асуудлыг хөндөж байна.

Монгол Улсын Их Сургууль нь 1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд үндэсний сургууль болох хууль ёсны статусаа  цаг тухай бүрт баталгаажуулж ирсэн байна. Гэвч МҮИС нэртэй сургууль нь МУИС-ийн нэртэй ижил нэр оноож, дотоодод болон гадаадад андуурагдах байдал үүсгэн, Монгол Улс болоод МУИС оюутан залуучуудыг хохироож байгааг МУИС олон жилийн турш эсэргүүцэж ирсэн юм.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан /2021.08.26/ их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ, Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр элсэлт авч байгаа нь лyйвap. Бид энэ нэрийг буцааж авна.

МҮИС гээд товчлохоор Монгол Улсын их сургууль буюу МУИС-тай ойролцоо сонсогдож байгаа юм. Иймд энэ хоёр нэрийг хольж солих, нэг сургууль гэж ойлгоод элсэх тохиолдол гарч байна. 

Одоо их дээд сургуулийн асуудлыг зохицуулах хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ хуулийн төсөлд хувийн их, дээд сургууль үндэсний гэдэг нэршил авахыг xopиглосон зaaлт оруулна гэсэн юм.  

1,496
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл