улс төр

АН-ын угшилтай Э.Долгион Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болжээ

Таны сэтгэгдэл

АН-ын угшилтай, Bloomberg TV Mongolia телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилсныг эх сурвалж мэдээллээ. 

Э.Долгион нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж ялагдал хүлээж байсан юм.

Bloomberg телевизийн захирал, Өдөр тумтын сонины холбооны Ерөнхийлөгч Э.Долгион саяхан л улсын их хуралд нэр дэвшиж, төрийн түшээ болох хүсэл эрмэлзлэл дүүрэн гэдгээ харуулаад амжсан. Идэр насан дээрээ явж буй Э.Долгион анхны амьдралдаа цэг тавьж, өөрөөсөө арав гаруй дүү Ц.Пүрэвжаргалтай амьдралаа холбон, үрийн зулай үнэрлэсэн гэх мэдээлэл байдаг.

Ц.Пүрэвжаргал бол шинэхэн УИХ-ын гишүүн Г.Цэрэнпунцаг гарьдын охин. SPS телевизийг удирдан залж яваа чадварлаг, сүйхээтэй бүсгүй. Харин ийм л сүйхээтэй бүсгүйг насныхаа ханиар сонгосон Э.Долгион ийнхүү телевизийн салбараасаа уйдан улс төрийг илүүд үзэх болсон нь сүүлийн хэдэн жилийн ажлаас нь харагдаж байна.

1,154
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл