СТА, жүжигчин, продюсер Ж.Баясгаланг танихгүй хүн ховор бизээ. Тэрбээр Тайчигч хөвгүүд ба саарал гудамж, Дурлахгүйгээр үнсэлцье тайзны жүжгийн гол болон туслах дүрүүдэд, Бодлын хулгайч, Үргээлэг 1,2 дэлэгцийн уран бүтээлийн продюсер болон жүжигчнээр ажиллаж байсан тэрбээр чамгүй сайн жүжигчин, продюсер гэдгээ харуулсан юм.
Ж.Баясгалан СУИС-ийг төгссөн ба Геологич мэрэгжилтэй аавыгаа даган уул уурхайн салбарт хөл тавьснаар бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй. Хүүхэд ахуй насандаа буюу 10 настайдаа тэрээр үзүүлэн тоглолт хийгээд анхны цалингаа авч байжээ. Авсан мөнгөөрөө ээждээ халуун сав авч өгсөн гэдэг. Тэрээр бодибилдинг, авто спортоор хичээллэдэг байсан ба 2017 онд харамсалтай нэгэн үйл явдал болсон нь aвтын ocолд орж тал бие нь мэдээгүй болон нилээн удаан эмчилгээ хийлгэсэн билээ.
Тэрээр энэ тухайгаа Инсур даатгалын компанийн нээлтийн илтгэл дээр ийнхүү ярьсан юм.
Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өBчтэй хүн урт насалдаггүй” гэж Солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвBнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн.
Би бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан. Бизнес эрхлэхийн хажуугаар экстрем спортоор хичээллэдэг байсан. Хань минь ч үргэлж намайг дэмждэг байлаа. Өөрийгөө ялан, дийлэхийн тулд сонирхогчдын тэм цээнд хүртэл орж байлаа. Тэр үед тийм гайтай өдөр ирдэг гэж үнэндээ бодоогүй. 2017 оны тавдугаар сарын 13-ны өдөр.
Гараанаас би яг л галзуу барс шиг давхиж гарлаа. Гэтэл ганцхан хормын дотор бүх юм орвонгоороо эргэж, маш их гэмтэлтэйгээр би гэм тлийн эмнэлэгт сэрсэн. 48 цагийн турш би өөрийгөө ямар гэм тэл авсныг мэдээгүй. Аав, ээж, найз нөхдийнхөө харцнаас яг л надтай салах ёс гүйцэтгэж байгаа мэт дүр зургийг олж харсан. Тэр үед vхэл их л ойрхон юм шиг санагдсан. Харин ганцхан хүн над дээр ирж, итгэлийн гал бадраасан нь миний насны хань байсан юм.
Нислэг даахгүй ч байж магадгүй гэх эрсдэлийг үүрээд Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлэг рүү явсан. Тэнд очоод л эдгэчих юм шиг санаж байсан. Тэр үед миний зөвхөн нүд л хөдөлж байсан. Хагалгаандаа орж ирснийхээ дараа шууд дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн. Тэмцэж эхэлсэн. Надад гараа хөдөлгөж, босож, эргэх ямар ч боломж байгаагүй. Бусдаар дэмжүүлээд цээжээ өндийлгөөд л ухаан алдаад уначихдаг байсан. Ухаан орохдоо үргэлж би баяр хөөртэйгөөр сэрдэг байсан.
Тэсэхүйеэ хүнд бэрх өвдөлтийг давах нь надад хэцүү байсан ч тэрнээс илүү миний гэр бүлд маань ямар хүнд байсан. Хүүхдүүдийн минь ганцхан хүсэл аав нь эрүүл болох байсан. Өдий болтол миний хажууд байсан эхнэрт маань өвдөх эрх байгаагүй хэмээжээ.
Түүний үзэсэлэнт эхнэрийг Э.Мөнхтуяа гэдэг бөгөөд үзэсгэлэнт бүсгүй маань бүжигчин бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн ажээ.
Хосууд маань дундаасаа гурван сайхан хүүхдийн ээж аав болсон билээ.
Сайхан гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэе.
ene jujigchin abaar osloo u gaihuuldagiin uariad baihaar um bichde, zavaan um,